• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
     

    МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

     

    2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Холболт: https://www.legalinfo.mn/law/details/94 Улаанбаатар хот

     

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ
    /Шинэчилсэн найруулга/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    Нийтлэг үндэслэл

    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

    1.1.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл. Хууль тогтоомж

    2.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

    3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

    3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурд­сан утгаар ойлгоно:

    3.1.1.“технологи” гэж оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаат үйл ажил­лагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;

    3.1.2.“шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа” гэж эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шинэ болон нэмэлт мэдлэг, шинэ арга бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;

    3.1.3.“суурь судалгаа” гэж хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэсэн туршилтын болон онолын үйл ажиллагааг;

    3.1.4.“хавсарга судалгаа” гэж шинэ мэдлэгийг ашиглахад чиглэсэн судалгаа, туршилтын ажлыг;

    3.1.5.“эрдэм шинжилгээний ажлын үр дүн” гэж шинжлэх ухааны үйл ажил­лагааны хүрээнд бий болсон шинэ болон нэмэлт мэдлэг, техник технологийн шийдлийг илэрхийлсэн мэдээллийг;

    3.1.6.“грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилсан нөхцөл, болзол тавьсаны үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулах зориулалтаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;

    3.1.7.“эрдэм шинжилгээний ажилтан” гэж шинжлэх ухаан, техно­ло­гийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн судлаачийг;

    3.1.8.“шинжлэх ухаан, технологийн төсөл” гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүн бий болгох, түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг;

    3.1.9. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    4 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим

    4.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:

    4.1.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулахгүй байх;

    4.1.2.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, хэлбэрийг чөлөөтэй сонгох, хэрэгжүүлэх;

    4.1.3.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрөх;

    4.1.4.нууцын зэрэглэлд хамаарахаас бусад эрдэм шинжилгээний ажил, түүний шалгаруулалт нь чөлөөт өрсөлдөөнд үндэслэсэн ил тод, шударга, нээлттэй байх;

    4.1.5.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд иргэд, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

    4.1.6.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа нь үр ашигтай, бүтээмжтэй байх.


    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлага

    5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажилагааны удирдлагын тогтолцоо

    5.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажил­лагааны удирдлага нь дараахь тогтолцооноос бүрдэнэ:

    5.1.1. Засгийн газар;

    5.1.2. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл;

    5.1.3.шинж­лэх ухаан, техно­логийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул­лага;

    5.1.4.Монгол Улсын Шинжлэх ухааны академи;

    5.1.5.эрдэм шинжилгээний байгууллагын өөрийн удирдлагын байгууллага.

    5.2.Монгол Улсын яам шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байж болно.

    6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

    6.1.Засгийн газар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    6.1.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг нь зохион байгуулах;

    6.1.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлон батлах;

    6.1.3.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг батлах;

    6.1.4.үндэсний инновацийн тогтол­цоог хөгжүүлэх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;

    6.1.5.шинжлэх ухаан, технологийн салбарт мөрдөх нийтлэг дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

    6.1.6.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл, судалгааны ажлын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тооцож, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

    6.1.7.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

    6.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

    7 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэн эрх

    7.1.Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-тэй байна.

    7.2.Зөвлөл нь дор дурдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:

    7.2.1.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага;

    7.2.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлого, тэргүүлэх чиглэл, мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийн санал;

    7.2.3.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа;

    7.2.4.төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны тайлан, захиалсан төсөл, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа байдал;

    7.2.5.суурь болон хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийн асуудал;

    7.2.6.шинэ технологи нэвтрүүлэх, тэргүүний технологи нутагшуулах чиглэлээр технологийн парк, инкубатор, тэргүүлэх зорилтын сүлжээ байгуулах асуудал;

    7.2.7.шинжлэх ухаан, технологийн сангийн тайлан;

    7.2.8.тухайн жилд улсын хэмжээгээр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр;

    7.2.9.яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал;

    7.2.10.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудал;

    7.2.11.төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;

    7.2.12.хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал;

    7.2.13. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    7.2.14.шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан эрдэм шинжилгээ, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх асуудал;

    7.3.15.эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт;

    7.3.16.хуульд заасан бусад чиг үүрэг.

    7.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.

    7.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн төлөөллийг оролцуулах бөгөөд орон тооны нарийн бичгийн даргатай байна.

    8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

    8.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжлэх ухаан, технологийн талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    8.1.1.шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    8.1.2.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;

    8.1.3.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, суурь, хавсарга судалгааны чиглэл, санхүүжилтийг батлах;

    8.1.4.төрийн захиргааны бусад төв болон орон нутгийн байгууллагаас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

    8.1.5.шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

    8.1.6.улсын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдалтай танилцах, үр дүнд нь хянан магадлагаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг зогсоох, хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх;

    8.1.7.эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээг санхүүжүүлэх;

    8.1.8.эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх, түүний үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт хийх, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх арга хэмжээ авах;

    8.1.9.шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;

    8.1.10.шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

    8.1.11.шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах, олгох журмыг батлах;

    8.1.12.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын захирал (дарга)-ын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох;

    8.1.13.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

    8.1.14.эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж урамшуулах;

    8.1.15.шинжлэх ухаан, технологийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн нэгдсэн бүртгэл хөтлөх, зохицуулах;

    8.1.16. хуульд заасан бусад бүрэн эрх.

    8.2.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн асуудлаар гарсан Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг харгалзан үзнэ.

    9 дүгээр зүйл. Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бүрэн эрх

    9.1.Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаатай холбогдсон дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    9.1.1.эрхэлсэн салбарын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

    9.1.2.салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавхийг хөгжүүлэх;

    9.1.3.салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох;

    9.1.4.салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, төсөл боловсруулах, захиалах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

    9.1.5.хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх;

    9.1.6.эрхэлсэн салбарын хэмжээнд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх;

    9.1.7.эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

    9.1.8.салбарын эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;

    9.1.9.их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах;

    9.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

    9.2.Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах ба зөвлөлийг сайд толгойлно.

    /Энэ хэсгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

     10 дугаар зүйл. Шинжлэх ухааны академи

     10.1.Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Монгол Улсын шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

     10.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг, төрийн бус өмчийн шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.


    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч

    11 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага

    11.1.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг дагнан болон сургалт,үйлдвэрлэлтэй хослон гүйцэтгэдэг хуулийн этгээдийг эрдэм шинжилгээний байгуул­лага гэнэ.

    11.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг дор дурдсан хэлбэрээр байгуулж болно:

    11.2.1.хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт-үйлдвэрлэл-үйлчилгээний бааз;

    11.2.2.эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгуул­лага;

    11.2.3.шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл;

    11.2.4.улсын болон орон нутгийн музей, үндэсний номын сан.

    /Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    11.3.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн эрхэлсэн салбарын эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан судалгаа, шинжилгээний ажлын чиглэл болон хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Эрдмийн зөвлөл байгуулан ажиллуулна.

    11.4.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эрдэм шинжилгээний байгууллага нь зохион байгуулалтын бүтцээ өөрөө тогтооно.

    11.5.Энэ хуулийн 11.2.1-д заасан байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр мэргэжлийн зэрэг ахиулах түр сургалт явуулах, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд мэдээлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах эрхтэй.

    11.6.Дээд боловсролын байгууллагыг энэ хуулийн 11.2.2-т заасан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

    11.7.Энэ хуулийн 11.2.2-т заасан байгуул­лага бүтэцдээ эрдэм шинжил­гээний хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт-үйлдвэрлэл-үйлчилгээний бааз байгуулан ажиллуулах эрхтэй.

    11.8.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллага нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх болон аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрхтэй.

    11.9.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллагын үйл ажиллагааг хэд хэдэн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр, эсхүл Иргэний хуулийн 25.4-т заасны дагуу хуулийн этгээдийн нэгдлийн хэлбэрээр эрхлэн гүйцэтгэж болох бөгөөд удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүргийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

    11.10.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллагын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажилтай холбогдсон харилцааг энэ хуулиар, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

    11.11.Энэ хуулийн 11.2.3-т заасан байгууллагын үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батлах бөгөөд удирдлагыг нь Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

    11.12.Энэ хуулийн 11.2.4-т заасан байгууллага нь өөрийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дангаараа буюу эрдэм шинжилгээний бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд тэдгээрийг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

    11.13.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн нэр, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, харилцах данстай байх ба бэлгэ тэмдэг хэрэглэж болно.

    11.14.Эрдэм шинжилгээний байгууллага нь зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон туршилт явуулах бусад нөхцөлөөр хангагдсан байх бөгөөд ийнхүү хангах үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.

    12 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

    12.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол дор дурдсан этгээд эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй:

    12.1.1.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагыг Засгийн газар;

    12.1.2.төрийн бус өмчийн эрдэм шинжилгээний байгуул­лагыг холбогдох хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагч нь.

    12.2.Эрдэм шинжилгээний байгууллагыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэнэ.

    /Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    12.3.Эрдэм шинжилгээний байгууллагыг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ асуудлыг үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ.

    12.4.Эрдэм шинжилгээний байгууллагыг Иргэний хуулийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгана.

    12.5.Энэ хуулийн 12.1.1-д заасан байгууллагад төрийн өмчийн төлөөлөл ажиллуулах, төрийн өмчийн эзэмшил, ашиглалт, зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

    13 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтны нийтлэг эрх, үүрэг

    13.1.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дор дурдсан эрх эдэлнэ:

    13.1.1.суурь, хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн төслийг гүйцэтгэх шалгаруулалтад оролцох;

    13.1.2.хууль тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад мэдээллийг чөлөөтэй олж авах;

    13.1.3.хууль тогтоомжоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулснаас бусад эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг олон нийтэд мэдээлэх;

    13.1.4.шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагаас зохион байгуулж буй эрдэм шин­жил­гээний хурал, зөвлөгөөн, чуулганд оролцох, судалгааныхаа ажлын үр дүнг мэдээлэх, харилцан мэдээлэл солилцох;

    13.1.5.олон улсын болон дотоод, гадаадын шинжлэх ухааны байгууллага, нийгэм­лэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн удирдлагад сонгогдох;

    13.1.6.эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдах;

    13.1.7.эрдэм шинжилгээний ажил болон бүтээлээ бодитойгоор үнэлүүлж, тохирсон шагнал, урамшуулал хүртэх, хуульд заасан хөнгөлөлт эдлэх;

    13.1.8.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг харилцан солилцох, хэвлэн нийтлэх;

    13.1.9.эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх.

    13.2.Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:

    13.2.1.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллах;

    13.2.2.шинжлэх ухаан, технологийн төсөл, туршилт, грантыг боди­той хэрэгжүүлэх;

    13.2.3.үйлдвэрлэлийн технологийн туршил­т хийх бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;

    13.2.4.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын тайланг уг ажлыг дууссанаас хойш 60 хоногт багтаан шинжлэх ухаан, технологийн мэдээллийн санд хүргүүлж хадгалуулах;

    13.2.5.эрдэм шинжилгээний ажлын явц, гүйцэтгэл, түүнчлэн санхүүжилтийн зориулалтаар олгосон хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг захиа­лагч, санхүүжүүлэгч байгууллагын шаардсанаар тухай бүр үнэн зөв гаргаж өгөх;

    13.2.6.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явц буюу үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрвэл мэргэжлийн байгууллагад мэдэгдэж дүгнэлт гаргуулах, уг байдал тогтоогдвол ажлаа зогсоох, учирч болох сөрөг нөлөөлөл, хохирлын талаар захиалагч, санхүүжүүлэгч, холбогдох бусад байгууллагад мэдэгдэх;

    13.2.7.шинжлэх ухаан, технологийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн тухай мэдээллийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захир­гааны төв байгууллагад бүртгүүлэх;

    13.2.8.эрдэм шинжилгээнийх нь ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх.


    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт

    14 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр

    14.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

    14.1.1.улсын төсвөөс олгосон хөрөнгө;

    14.1.2.орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

    14.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон хөрөнгө;

    14.1.4.гадаад улсын болон Монгол Улсын иргэн, байгууллага, хуулийн этгээдээс олгосон хөрөнгө, хандив, тусламж;

    14.1.5.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

    15 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг санхүүжүүлэх журам

    15.1.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг дараахь журмаар санхүүжүүлнэ:

    15.1.1.Засгийн газрын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр;

    15.1.2.нутгийн захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр;

    15.1.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний захиал­гатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиа­лагчийн хөрөнгөөр.

    15.2.Энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу санхүүжилт хийхдээ шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарах суурь судалгаа, төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ.

    15.3.Энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, үр ашигтай шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортын нөөцийг өсгөх болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээр хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

    16 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд санхүүжилт олгох журам

    16.1.Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх эрдэм

    шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг Засгийн газраас баталсан журмын дагуу хянан мага­д­ла­гаа хийж шалгаруулна.

    16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаар шалгарсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг санхүүжүүлэхэд олгох хөрөн­гийн хэмжээг Зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

    16.3.Энэ хуулийн 16.1-д заасан ажлын захиалагч нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгчтэй төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.

    16.4.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн дагуу суурь, хавсарга судалгааг гүйцэтгэх бол тэдгээрт грант олгох, эсхүл уг байгууллагад санхүүжилт олгох замаар асуудлыг зохицуулж болно.

    16.5.Энэ хуулийн 15.1.3-д заасны дагуу 14.1.3-14.1.5-д заасан эх үүсвэрээс гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.

    16.6.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын барилга байгууламж, сорилт, туршилтын зориулалттай тоног төхөө­рөмжийн хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон зардлыг улсын төсөвт тусгах, санхүүжүүлэх асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

    17 дугаар зүйл. Захиалагчийн эрх, үүрэг

    17.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч дор дурдсан эрх эдэлнэ:

    17.1.1.санхүү­жил­тийн зориулалтаар олгогдох хөрөнгийн талаар саналаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;

    17.1.2.гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх;

    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    17.1.3.ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтийн тайлан, мэдээг гүйцэтгэгчээс гаргуулж авах;

    17.1.4.төслийн санхүүжилтэд аудит хийлгэж дүгнэлт гаргуулах;

    17.1.5.төслийн гүйцэтгэл гэрээнд заасан шаардлага хангаагүй бол олгосон хөрөнгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах;

    17.1.6.захиалсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах асуудлыг гүйцэтгэгчтэй хамтран шийдвэрлэх;

    17.1.7.төслийн гүйцэтгэлтэй холбогдсон маргааныг хол­богдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

    17.1.8. хууль, гэрээнд заасан бусад эрх.

    17.2. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын захиалагч дор дурдсан үүрэгтэй:

    17.2.1.захиалсан эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжүүлэгчтэй гэрээ байгуулах;

    17.2.2.санхүүжүүлэгчээс олгосон хөрөнгийн ашиглалт, зарцуу­лалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

    17.2.3.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч хянан, баталгаажуулах арга хэмжээг уг ажлын үр дүнг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх;

    17.2.4.захиалсан ажлынхаа санхүүжилтийн сар, улирлын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох;

    17.2.5. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    17.2.6.Шинжлэх ухаан, технологийн сантай хамтарсан төсөл хэрэгжүүлэх бол уг төсөлд оруулах өөрийн хөрөнгийг Санд байршуулж зарцуулах.

    17.3. /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    17.4. /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    17.5.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашигласан талаар Зөвлөлд хоёр жил тутамд тайлагнана.

    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    18 дугаар зүйл. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг

    18.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэгч дор дурдсан эрх эдэлж үүрэг хүлээнэ:

    18.1.1.гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардал төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхээр байвал энэ тухай саналаа захиалагчид тавьж шийдвэрлүүлэх;

    18.1.2.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг захиалагчаас шаардах;

    18.1.3.захиалагч үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлах санал тавьж шийдвэрлүүлэх;

    18.1.4. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    18.1.5.гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх, хөрөнгө зардлыг оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулах, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх;

    18.1.6.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх бололцоогүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас уг ажлыг цаашид хэрэгжүүлэх бололцоогүй болсон бол энэ тухайгаа захиалагчид даруй мэдэгдэх;

    18.1.7. захиалгат ажлыг гүйцэтгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн, эсхүл үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй бол доголдлыг арилгах, чанарын зохих түвшинд хүргэх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, эсхүл олгосон хөрөнгийг нөхөн төлөх;

    18.1.8.гадаад, дотоодын байгуул­лага, хуулийн этгээд, иргэний хөрөнгөөр гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэгч нь уг ажлын сэдвийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх.


    ТАВДУГААР БҮЛЭГ
    Эрдэм шинжилгээний ажилтан, түүний нийгмийн баталгаа

    19 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний ажилтан

    19.1.Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь болон хавсарга судалгааны сэдэвт ажил, олон улсын судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөрт үндсэн гүйцэтгэгчээр ажиллах эрхтэй.

    19.2.Эрдэм шинжилгээний ажилтанд дор дурдсан зэрэг дэв олгоно:

    19.2.1.эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан;

    19.2.2.эрдэм шинжилгээний ахлах ажилтан;

    19.2.3.эрдэм шинжилгээний дэд ажилтан;

    19.2.4.эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан.

    19.3.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

    19.4.Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал, ур чадварынх нь түвшин, ажлын үр дүнг үнэлэх, зэрэг дэвийг ахиулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутамд аттестатчилалд хамруулах бөгөөд журмыг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

    20 дугаар зүйл. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй

    20.1.Эрдэм шинжилгээний ажилтан нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг болон эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллана.

    20.2.Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийг эрдэм шинжилгээний байгууллагуудын саналыг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

    20.3.Энэ хуулийн 20.2-т заасан ёс зүйн дүрмийг зөрчсөн эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг бууруулна.

    21 дүгээр зүйл. Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн баталгаа

    21.1.Эрдэм шинжилгээний ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

    21.1.1.мэдлэг чадвар, ажлынхаа үр дүнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, зэрэг дэв, цол, ур чадварын нэмэгдэл, нөхөх олговор, тусламж, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;

    21.1.2.орон сууц барих буюу худалдан авах зориулалтаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах;

    21.1.3.энэ хуулийн 11.2-т заасан байгууллагад тасралтгүй 25 ба түүнээс дээш жил эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхэлсэн эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборан­т өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай  тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж  олгох;

    /Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    /Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    21.1.4.иргэн, хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагын захиалгаар эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэсэн бол захиалагчаас нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг авах;

    21.1.5. хуульд заасан бусад баталгаа.

    21.2.Улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллагын ажилтны цалингийн сүлжээ, тэдгээрт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.


    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    Бусад зүйл

    22 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал

    22.1.Шинжлэх ухаан, технологийн салбарт дор дурдсан шагнал олгоно:

    22.1.1.суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал”;

    22.1.2.өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласан байгууллага, иргэнд “технологийн дэвшлийн шагнал”;

    22.1.3.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад “шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”.

    22.2. Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам, шагналын хэмжээг Монгол Улсын Засгийн газар батална.

    23 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа

    23.1.Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний байгууллага байгуулах эрхтэй.

    23.2.Гадаад улс, олон улсын байгууллагаас Монгол Улсад олгосон зээл, тусламжийн 1-ээс доошгүй хувийг эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулна.

    23.3.Монгол Улсын харьяат эрдэмтэн, түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн нь гадаад улс болон олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг, холбоо, сүлжээнд гишүүнээр элсэх эрхтэй.

    24 дүгээр зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх

    24.1.Шинжлэх ухаан, техно­логийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.

    24.2.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй шинжлэх ухаан, технологийн төслийн талаархи өргөдөл, гомдлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.

    24.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй шинжлэх ухаан, технологийн төслийн талаар захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хооронд гарсан маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

    25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

    25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

    25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

    /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

  • ИННОВАЦИЙН ТУХАЙ
     

    МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

     

    2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Холболт: https://www.legalinfo.mn/law/details/8668 Улаанбаатар хот

     

    ИННОВАЦИЙН ТУХАЙ

     

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

    1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

    1.1.Энэ хуулийн зорилт нь инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулан эзэмших, ашиглах, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл.Инновацийн тухай хууль тогтоомж

    2.1.Инновацийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухай, Компанийн тухай, Патентын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

     

    3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

    3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

    3.1.1.“инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, зохион байгуулалтын арга, шийдлийг;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    3.1.2.“шинэ мэдлэг” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;

    3.1.3.“инновацийн үйл ажиллагаа” гэж инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээг;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    3.1.4.“инновацийн бүтээгдэхүүн” гэж энэ хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;

    3.1.5.“үндэсний инновацийн тогтолцоо” гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг;

    3.1.6.“инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;

    /Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    3.1.7.“инновацийн грант” гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;

    3.1.8.“гарааны компани” гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    3.1.9.“технологийн туршилт, зүгшрүүлэлт” гэж лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;

    3.1.10.“роялти” гэж оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг;

    3.1.11.“хөрөнгө оруулалтын компани” гэж инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Иргэний хуульд[8] заасны дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;

    /Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    3.1.12.“менежментийн гэрээ” гэж энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын компанийн активыг удирдах талаар уг хөрөнгө оруулалтын компанийн удирдлага менежментийн компанитай байгуулсан гэрээг;

    /Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    3.1.13.“менежментийн компани” гэж хөрөнгө оруулалтын компанитай байгуулсан энэ хуулийн 3.1.12-т заасан гэрээний үндсэн дээр уг хөрөнгө оруулалтын компанийн активын удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийг;

    /Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    3.1.14.“шинжлэх ухааны парк” /цаашид “парк” гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;

    3.1.15.“паркийн удирдлага” гэж паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг;

    3.1.16.“паркийн нэгж” гэж паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг.

    3.1.17.“инновацийн дэд бүтэц” гэж инновацийн үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийн болон бусад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зохион байгуулалтын бүтэц, барилга байгууламжийг;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

    3.1.18.“зөвлөх компани” гэж эрдэм шинжилгээний байгууллага, түүний дэргэд байгуулагдсан гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх бусад этгээдэд гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг борлуулах зорилгоор байгуулагдсан компанийг.

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

     

    4 дүгээр зүйл.Инновацийн үйл ажиллагааны зарчим

    4.1.Инновацийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:

    4.1.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх инновацийн үйл ажиллагаа явуулахгүй байх;

    4.1.2.инновацийн төсөл нь инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;

    4.1.3.инновацийн үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай байх;

    4.1.4.инновацийн үйл ажиллагааны төрийн дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх;

    4.1.5.инновацийн үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

    4.1.6.инновацийн үйл ажиллагааны үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрөх.

     


    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

    5 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо

    5.1.Инновацийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, яам, агентлаг, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, нутгийн захиргааны байгууллагаас бүрдэнэ.

     

    6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

    6.1.Засгийн газар инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    6.1.1.төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг батлах, хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

    /Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    6.1.2.инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг батлах;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    6.1.3.инновацийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    6.1.4.үндэсний инновацийн тогтолцоо, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр батлах;

    6.1.5.төрөөс инновацийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    6.1.6.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тогтоох, хэрэгжилтийг зохион байгуулах;

    6.1.7.инновацийн төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, нөхцөлийг тогтоох;

    6.1.8.инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах төрийн өмчит байгууллага байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

    6.1.9.инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

    6.1.10.парк байгуулахдаа Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэх;

    6.1.11.паркийн байршил, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож парк байгуулах тухай шийдвэр гаргах;

    6.1.12.паркийн удирдлагыг томилох, бүтэц, дүрэм, журмыг батлах;

    6.1.13.паркийн нутаг дэвсгэрт олгосон газар, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт, нутаг дэвсгэрт үйлчлэх хөнгөлөлт, урамшуулал, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох, паркийн үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх.

    6.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.

     

    7 дугаар зүйл.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

    /Энэ зүйлийн гарчигт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/7.1.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    7.1.1.үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

    7.1.2.инновацийн тэргүүлэх чиглэл, үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрт шаардагдах төсвийн санхүүжилтийн талаар санал боловсруулж Засгийн газарт өргөн барих;

    7.1.3.төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагаас инновацийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

    7.1.4.инновацийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд оролцогч талуудын түншлэл, үйл ажиллагааны уялдааг хангах бодлогыг хэрэгжүүлэх;

    7.1.5.инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;

    7.1.6.энэ хуулийн 6.1.10-6.1.13-т заасан Шинжлэх ухааны парктай холбоотой дүрэм, журам, төсөл боловсруулж Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт оруулах;

    7.1.7.Засгийн газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх үндэсний хэмжээний, стратегийн ач холбогдол бүхий инновацийн төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    7.1.8.инновацийн төсөл хэрэгжүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгох, олгосон хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авах;

    7.1.9.холбогдох байгууллагатай хамтран инновацийн төслийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдэд энэ талаар үйлчилгээ үзүүлэх;

    7.1.10.үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал боловсруулах, инновацийн мэдээллийн сан бүрдүүлэх;

    7.1.11.инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хүний нөөцийг хөгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;

    /Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    7.1.12.инновацийг хөгжүүлэх талаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

    7.1.13.инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;

    7.1.14.инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;

    7.1.15.төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.16.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.17.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.18.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.19.технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.20.инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.21.инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

    /Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

    7.1.22.хуульд заасан бусад бүрэн эрх.

    /Энэ заалтын дугаарт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

     

    8 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

    8.1.Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    8.1.1.төрөөс шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын талаар баримтлах бодлогыг инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах;

    8.1.2.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

    8.1.3.шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн дэд бүтцийг байгуулах төлөвлөлтийг хийх, түүнийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

    8.1.4.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын инновацид чиглэсэн үр дүнгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

    8.1.5.технологийн туршилт, зүгшрүүлэлтэд инновацийн грант олгох;

    8.1.6.инновацийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах;

    8.1.7.инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

    8.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

    /Энэ зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    Хэвлэх

    9 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх

    9.1.Санхүүгийн зохицуулах хороо инновацийн үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    9.1.1.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийг үүсгэн байгуулахад тавигдах нөхцөл, шаардлага, хувь нийлүүлсэн болон өөрийн хөрөнгийн доод хэмжээг тогтоох;

    9.1.2.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

    9.1.3.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихтай холбоотой дүрэм, журмыг боловсруулан баталж, мөрдүүлэх;

    9.1.4.венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага, үйл ажиллагааг зохицуулах нийтлэг дүрэм, журмыг тогтоох;

    9.1.5.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хянаж өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, гарсан зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх;

    9.1.6.венч хөрөнгө оруулалтын компани болон менежментийн компанийн гаргаж байгаа мэдээлэл дүрэм, журамд нийцэж байгаа болон үнэн зөв эсэхэд хяналт тавих;

    9.1.7.венч хөрөнгө оруулалтын компанийг татан буулгах асуудлаар шүүхэд хандах;

    9.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

    /Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    Хэвлэх

    10 дугаар зүйл.Яам, агентлагийн нийтлэг бүрэн эрх

    10.1.Яам, агентлаг өөрийн харьяалах салбарт инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    10.1.1.дангаараа болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран инновацийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх;

    /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    10.1.2.салбарын инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    10.1.3.төрийн захиргааны төв байгууллага харьяалах салбартаа инновацийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө багтаан шийдвэрлэх;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    10.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

     

    11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

    11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга инновацийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    11.1.1.орон нутагтаа инновацийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах, хамтарсан санхүүжилттэй инновацийн төсөл хэрэгжүүлэх;

    11.1.2.аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулагдсан паркийн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нийгмийн дэд бүтэц байгуулах, суурь үйлчилгээ үзүүлэх ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр шийдвэрлэх, паркийн захиргаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

    11.1.3.орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн нээлттэй шалгаруулалт зохион байгуулах, инновацийн грант олгох;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасныг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

    11.1.5.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх үүрэгтэй орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулж ажиллуулах;

    11.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

     

    12 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр, хэлбэр

    12.1.Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

    12.1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

    12.1.2.Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө;

    12.1.3.Инновацийн сангийн хөрөнгө;

    /Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    12.1.4.Засгийн газрын бусад тусгай сангийн хөрөнгө;

    12.1.5.хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө;

    /Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    12.1.6.гарааны компанийн хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө;

    12.1.7.инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын өөрийн хөрөнгө;

    12.1.8.гадаад улс болон олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;

    12.1.9.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

    12.2.Энэ хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.4-т заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх инновацийн төслийг Засгийн газраас баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.

    12.3.Инновацийн үйл ажиллагааг дараах хэлбэрээр санхүүжүүлнэ:

    12.3.1.эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх;

    12.3.2.буцалтгүй санхүүжилт олгох;

    12.3.3.инновацийн грант олгох.

     

    121 дүгээр зүйл.Гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгох

    /Энэ зүйлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

    121.1.Гарааны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.2-т заасан эрх бүхий байгууллагаар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгож болно.

    121.2.Гарааны компанийн олон нийтэд хувьцаа санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

    121.3.Гарааны компанийн олон нийтэд санал болгох нийт хувьцааны болон нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хувьцааны үнийн дүнгийн дээд хязгаарыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

     


    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

    13 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

    /Энэ зүйлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

    13.1.Шинжлэх ухаан, технологийн ололтыг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн болон өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, өндөр үр ашигтай үйлчилгээний төрөл, хэлбэрийг бий болгоход чиглүүлэх, инновацийн үйл ажиллагааны чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор инновацийн тэргүүлэх чиглэлийг тогтооно.

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

    13.2.Инновацийн тэргүүлэх чиглэлийг стратегийн болон дунд хугацааных гэж ангилна.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.3.Стратегийн тэргүүлэх чиглэл 10 жилийн хугацаатай байх бөгөөд Улсын Их Хурал батална.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.4.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж өмнөх тэргүүлэх чиглэлийн хугацаа дуусахаас 12 сарын өмнө Засгийн газраар хэлэлцүүлнэ.

    /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

    /Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    13.5.Засгийн газар хэлэлцэж дэмжсэн стратегийн тэргүүлэх чиглэлийн төслийг өмнөх тэргүүлэх чиглэлийн хугацаа дуусахаас 10 сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.6.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага зэрэгт үндэслэсэн үндэсний, салбарын, бүсийн, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    13.7.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл таван жилийн хугацаатай байна.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    13.8.Дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэлийн төслийг стратегийн тэргүүлэх чиглэл батлагдсанаас хойш 10 сарын дотор өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж батлуулна.

    /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

    /Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.9.Дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэл нь урт, дунд хугацааны улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөв, шинжлэх ухаан, технологийн хандлага зэрэгт үндэслэсэн, салбар дундын болон бүс хоорондын шинжтэй инновацийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.10.Дунд хугацааны салбарын тэргүүлэх чиглэлийг стратегийн тэргүүлэх чиглэл болон дунд хугацааны үндэсний тэргүүлэх чиглэл, салбарын хөгжлийн төсөөлөлд үндэслэн тухайн салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага баталж хэрэгжүүлнэ.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.11.Дунд хугацааны үндэсний, салбарын тэргүүлэх чиглэлийг Засгийн газрын болон салбарын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, бие даасан төсөл хэлбэрээр хэрэгжүүлнэ.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.12.Бүс, орон нутгийн дунд хугацааны тэргүүлэх чиглэлийг стратегийн, дунд хугацааны үндэсний болон салбарын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсийн зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулж хэрэгжүүлнэ.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

    13.13.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухааны болон эдийн засгийн үндэслэлтэй, энэ хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

    13.14.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төлөөллийг оролцуулан Засгийн газрын баталсан журмын дагуу боловсруулна.

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

    13.15.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах асуудлыг Засгийн газрын баталсан журмын дагуу өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

    /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

    /Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

     

    14 дүгээр зүйл. Төрөөс дэмжлэг үзүүлэх инновацийн төсөл, түүнд тавигдах шаардлага

    /Энэ зүйлийн гарчигт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    14.1.Инновацийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:

    14.1.1.инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

    14.1.2.хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давтагдаагүй байдал, эсхүл аж үйлдвэрийн оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    14.1.3.инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх.

    14.2.Дараах тохиолдолд инновацийн төсөлд төрөөс дэмжлэг үзүүлэхгүй:

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

    14.2.1.энэ хуулийн 15.1-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй бол;

    14.2.2.төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаа болон түүнд баримтлах зарчимтай нийцэхгүй бол;

    14.2.3.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь Монгол Улсаас өөр улсад бүртгэлтэй бол;

    14.2.4.инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол;

    14.2.5.хуульд заасан бусад үндэслэл.

    14.3.Инновацийн төслийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу бүртгэнэ.

    /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    14.1.4.энэ хуулийн 6.1.2-т заасан инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд нийцсэн байх;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

    14.1.5.инновацийн төслийг энэ хуулийн 14.3-т заасны дагуу бүртгүүлсэн байх.

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

     

    15 дугаар зүйл.Инновацийн бүтээгдэхүүн

    15.1.Инновацийн бүтээгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

    15.1.1.Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

    15.1.2.импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;

    15.1.3.бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.

    15.2.Инновацийн бүтээгдэхүүн энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гаргана.

    /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

     

    16 дугаар зүйл.Инновацийн дэд бүтэц

    16.1.Инновацийн дэд бүтэц нь шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн парк, технополис, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубатор, Засгийн газрын тусгай сан, венч хөрөнгө оруулалтын компаниас бүрдэнэ.

    /Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    16.2.Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой үүсэх харилцааг Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

    16.3.Шинжлэх ухааны парк болон венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг энэ хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

    /Энэ хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    16.4.Инновацийн дэд бүтэц нь шинжлэх ухааны парк, үйлдвэрлэл технологийн парк, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, бизнес-инкубатор, хамтын оффис, менежментийн компаниас бүрдэнэ. Хамтын оффис нь хоорондоо хамааралгүй хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлсэн байх бөгөөд гишүүддээ зориулан зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах зэргийг нэгдсэн журмаар зохион байгуулна:

    16.4.1.технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффисд гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих;

    16.4.2.энэ хуулийн 16.4.1-д заасан аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батлах.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

     

    17 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих

    17.1.Инновацийн үйл ажиллагааг төрөөс дараах хэлбэрээр дэмжинэ:

    17.1.1.инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;

    /Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    17.1.2.инновацийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэх;

    /Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    17.1.3.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;

    17.1.4.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжөөр инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх компанид хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулах;

    17.1.5.төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх;

    17.1.6.өндөр технологи шингэсэн инновацийн бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэн худалдаа, танилцуулах арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх;

    /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    17.1.7.экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;

    /Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    17.1.8.дотоодод үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаагаар дэмжих;

    17.1.9.үзэсгэлэн худалдаа, хурал семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг олон нийтийн байгууллагатай хамтран зохион байгуулах, санхүүжүүлэх;

    /Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    17.1.10.инновацийн үйл ажиллагаа эрхэлж, нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид мөнгөн урамшуулал олгох;

    /Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    17.1.11.нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгох;

    17.1.12.үндэсний инновацийн шагналын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

    17.2.Энэ хуулийн 17.1.6, 17.1.8, 17.1.9, 17.1.10-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.

    /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    17.3.Энэ хуулийн 17.1.1, 17.1.3, 17.1.8, 17.1.11, 17.1.12-т зааснаас бусад инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг өндөр технологи, инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмаар зохицуулна.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

     


    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК

    18 дугаар зүйл.Парк байгуулах

    18.1.Паркийг дараах зорилгоор байгуулна:

    18.1.1.эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх;

    18.1.2.импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардагдах санхүүгийн олон талт эх үүсвэр, өндөр ур чадвартай мэргэшсэн хүний нөөц, дэд бүтцээр хангах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

    18.1.3.инновацийн үйл ажиллагаанд тулгуурлан бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох.

    18.2.Паркийн оноосон нэрэнд шинжлэх ухааны парк гэсэн үгийг заавал хэрэглэх бөгөөд бусад хуулийн этгээдийн нэрэнд энэхүү үгийг хэрэглэхийг хориглоно.

     

    19 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

    19.1.Паркийн үйл ажиллагаанд энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

    19.1.1.парк байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгө оруулалт нь төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

    19.1.2.паркийн нутаг дэвсгэрт энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулах;

    19.1.3.паркийн үйл ажиллагаатай нийцсэн дотоодын болон гадаадын компанийн салбар, нэгжийг паркад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжих;

    19.1.4.паркийн нутаг дэвсгэрт сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглах, ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг тэргүүн ээлжинд анхаарах.

     

    20 дугаар зүйл.Паркийн удирдлагын чиг үүрэг

    20.1.Паркийн удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас бүрдэнэ.

    20.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Засгийн газар, орон нутаг, паркийн нэгжийн төлөөллөөс бүрдэх бөгөөд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийг паркийн нэгжээс сонгоно.

    20.3.Төлөөлөн удирдах зөвлөл паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    20.3.1.паркийн хөгжлийн талаар өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

    /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    20.3.2.паркийн хөгжлийн онцлогтой уялдсан гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар шаардлагатай тохиолдолд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулж шийдвэрлүүлэх;

    /Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    20.3.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

    20.4.Паркийн гүйцэтгэх удирдлага паркийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    20.4.1.паркийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;

    20.4.2.хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    20.4.3.техник, эдийн засгийн үндэслэл, технологийн түвшний үнэлгээ, холбогдох байгууллагаар гаргуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн паркийн нэгжтэй гэрээ байгуулах;

    20.4.4.паркийн нэгжийн хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх, холбогдох заавар, удирдамжаар хангах;

    20.4.5.энэ хуулийн 20.4.1-20.4.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээг гэрээний үндсэн дээр авах;

    20.4.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

     

    21 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаа

    21.1.Паркийн нутаг дэвсгэрт дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулна:

    21.1.1.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил явуулах, дэвшилтэт техник, технологийг дамжуулах;

    21.1.2.инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

    21.1.3.сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох;

    21.1.4.нийгмийн суурь үйлчилгээ, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг тухайн бүс, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор байгуулах;

    21.1.5.агуулах, тээвэрлэлт, логистикийн үйлчилгээ үзүүлэх;

    21.1.6.паркийн нутаг дэвсгэрт хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

    21.2.Паркийн үйл ажиллагааг энэ хуулийн 12.1-д заасан эх үүсвэрээс гадна паркийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.

    21.3.Паркад Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

     


    ТАВДУГААР БҮЛЭГ
    ВЕНЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИ

    22 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа

    22.1.Венч хөрөнгө оруулалтын компани нь хөрөнгө оруулалтын зорилго, өөрийн активын зарцуулалтын нөхцөл, хязгаарлалт, эрсдлийг бууруулах арга хэмжээ зэргийг тусгасан хөрөнгө оруулалтын бодлоготой байна

    22.2.Венч хөрөнгө оруулалтын компани энэ хуульд заасан инновацийн үйл ажиллагаатай холбоотой дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

    22.2.1.шинэ болон шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, технологи бий болгоход чиглэгдсэн хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх;

    22.2.2.оюуны өмчийн болон зах зээлийн судалгаа хийх;

    22.2.3.үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт, сэлгэлт хийх;

    22.2.4.шинэ технологи, аргачлал, бүтээгдэхүүний туршилт хийх;

    22.2.5.инновацийн дэд бүтцийг байгуулах;

    22.2.6.оюуны өмчид эрхийн хамгаалалт хийх, түүнийг эзэмших, шилжүүлэх.

    22.3.Венч хөрөнгө оруулалтын компаниас дараах салбар, хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагааг нь санхүүжүүлэхийг хориглоно:

    22.3.1.цэрэг, батлан хамгаалахын салбар;

    22.3.2.уул уурхайн түүхий эдийн олборлолт;

    22.3.3.барилга угсралт;

    22.3.4.банк, санхүүгийн байгууллага;

    22.3.5.хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч;

    22.3.6.аудитын болон үнэлгээний компани;

    22.3.7.согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл;

    22.3.8.хонжворт сугалаа, бооцоот тоглоом.

    /Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

     

    23 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулах, бүртгүүлэх

    23.1.Инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээд хамтран венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулж болно.

    23.2.Венч хөрөнгө оруулалтын компанийн оноосон нэрэнд “венч хөрөнгө оруулалтын компани” гэсэн тэмдэглэгээг заавал хэрэглэнэ.

    23.3.Венч хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулах баримт бичиг нь хөрөнгө оруулалтын бодлого, дүрэм, менежментийн гэрээнээс бүрдэнэ.

    23.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн дүрэмд дараах зүйлийг тусгана:

    23.4.1.цэвэр активын үнэлгээ хийх, венч хөрөнгө оруулалтын компанийн хувьцаа гаргах, гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авах журам;

    23.4.2.венч хөрөнгө оруулалтын компанийн цэвэр активын зохистой бүтэц;

    23.4.3.нэг удаагийн хэлцлээр хийж болох гэрээний үнийн дүнгийн дээд хэмжээ;

    23.4.4.хараат бус үнэлгээчин болон аудиторын үйлчилгээний хөлсийг тогтоох, холбогдон гарах зардлыг олгох;

    23.4.5.венч хөрөнгө оруулалтын компанийн үндсэн хөрөнгө болон хөрөнгө оруулсан активын нягтлан бодох бүртгэлийн журам;

    23.4.6.ногдол ашгийн бодлого;

    23.4.7.венч хөрөнгө оруулалтын компанийн удирдах зөвлөлийн батлах гэрээний үнийн дүнгийн доод хэмжээ;

    23.4.8.хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл.

    23.5.Венч хөрөнгө оруулалтын компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байна.

    23.6.Олон нийтэд зориулан сурталчилгаа явуулдаггүй, хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан венч хөрөнгө оруулалтын компани байж болно.

    23.7.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь гурваас багагүй, наймаас илүүгүй жил байна.

    23.8.Энэ хуульд заасны дагуу бүртгүүлсний дараа хөрөнгө оруулагчдын нэгдлийг венч хөрөнгө оруулалтын компанид тооцно.

    23.9.Венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч нь төр, иргэн, хуулийн этгээд байж болно.

    23.10.Венч хөрөнгө оруулалтын компанид хөрөнгийн үнэлгээний болон аудиторын үйлчилгээ үзүүлэх этгээд венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч, түүний нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

    23.11.Хуулиар хориглосноос бусад тохиолдолд гадаадын иргэн, хуулийн этгээд венч хөрөнгө оруулалтын компанийн хувь нийлүүлэгч байж болно.

    /Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

     

    24 дүгээр зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлага

    24.1.Венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг венч хөрөнгө оруулалтын компани өөрөө, эсхүл менежментийн гэрээ байгуулсан менежментийн компани гүйцэтгэж болно.

    24.2.Менежментийн компанийн үйл ажиллагааг энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиар зохицуулна.

    24.3.Энэ хуулийн 23.4.3, 23.4.6-д зааснаас бусад тохиолдолд менежментийн компани нь венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг түүний нэрийн өмнөөс удирдаж хөрөнгө оруулалтын шийдвэрийг бие даан гаргаж болно.

    24.4.“Хөрөнгө оруулалтын шийдвэр” гэж венч хөрөнгө оруулалтын компанийн удирдлагыг хэрэгжүүлэх явцад тухайн компанийн венч активаар оруулалтын компанийн хөрөнгө оруулалтын бодлогод нь нийцүүлэн гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдан авах, худалдах шийдвэрийг хэлнэ.

    24.5.Менежментийн компани нь зөвхөн хувийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхэлнэ.

    24.6.Менежментийн компани нь дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

    24.6.1.венч хөрөнгө оруулалтаас бусад төрлийн үйл ажиллагаа;

    24.6.2.тусгай болон нөөцийн санг үүсгэн байгуулах;

    24.6.3.хувьцаа болон өрийн бичгээс өөр төрлийн үнэт цаас гаргах;

    24.6.4.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусахаас өмнө ногдол ашиг хувиарлах.

    24.7.Менежментийн компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн аудитын компанитай аудитын шалгалт хийлгэх тухай гэрээ байгуулах үүрэгтэй.

    24.8.Аудитор нь венч хөрөнгө оруулалтын компанийн нягтлан бодох бүртгэл, түүний дотор бүртгэл тайлан нь энэ хууль, бусад хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргана.

    24.9.Аудитор нь венч хөрөнгө оруулалтын компанийн, түүний менежментийн компани болон үнэлгээчинтэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

    /Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

     

    25 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн актив, активын үнэлгээ

    25.1.Венч хөрөнгө оруулалтын компанийн өөрийн хөрөнгө нь итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын компанийн гишүүдээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ.

    25.2.Венч хөрөнгө оруулалтын компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээ нэг тэрбум төгрөг байна.

    25.3.“Венч хөрөнгө оруулалтын компанийн актив” гэж хөрөнгө оруулалтын компанийн нийт хөрөнгөөс удирдлагын зардалд ногдох хэсгийг хассан дүн буюу хөрөнгө оруулалтад зориулсан хөрөнгийг хэлнэ.

    25.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн активд дараах зүйлийг оруулахыг хориглоно:

    25.4.1.газар, мал, ургамал, дуусаагүй барилга, бараа материал, ашигт малтмалын орд газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл болон бүх төрлийн гэрчилгээ;

    25.4.2.зээлээр авсан болон зээлийн батлан даалтанд байгаа хөрөнгө;

    25.4.3.хамтын санхүүжилтийн бусад байгууллагын гаргасан үнэт цаас.

    25.5.Гадаад улсын үнэт цаас гаргагчийн үнэт цаасны эзлэх хувь хөрөнгө оруулалтын компанийн нийт хөрөнгийн 20 хувиас илүүгүй байна.

    25.6.Венч хөрөнгө оруулалтын компанийн цэвэр хөрөнгийн өртгийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу тооцоолно.

    25.7.Венч хөрөнгө оруулалтын компанийн активын бүрэлдэхүүнд байгаа хөрөнгийг холбогдох тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин үнэлнэ.

    25.8.Энэ хуулийн 25.7-д заасан хөрөнгийг венч хөрөнгө оруулалтын компанид хүлээн авах, аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх үед үнэлэх бөгөөд бусад үед жилд нэгээс доошгүй удаа дахин үнэлгээ хийж байна.

    25.9.Үнэлгээ хийх этгээд нь венч хөрөнгө оруулалтын компани, түүний менежментийн компани, аудитын компанийн нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

    /Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

     

    26 дугаар зүйл.Венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг дуусгавар болгох

    26.1.Венч хөрөнгө оруулалтын компанийг Компанийн тухай хууль болон дараах үндэслэлээр татан буулгаж болно:

    26.1.1.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа дууссан;

    26.1.2.венч хөрөнгө оруулалтын компанийн үндсэн хөрөнгийг дүрэмд заасан хугацаанд татан төвлөрүүлж чадаагүй;

    26.1.3.венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлах бол.

    26.2.Улсын бүртгэлээс хасагдсанаар венч хөрөнгө оруулалтын компанийг татан буугдсанд тооцно.

    26.3.Венч хөрөнгө оруулалтын компанийг татан буулгасан үед уг венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг худалдан борлуулна.

    26.4.Венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлого болон уг венч хөрөнгө оруулалтын компанийн мөнгөн хөрөнгийг дараах хэлбэрээр хуваарилна:

    26.4.1.эхний ээлжинд уг венч хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгөнөөс барагдуулах ёстой өр төлбөр, татан буулгах үйл ажиллагаатай холбоотой зардал;

    26.4.2.дараагийн ээлжинд менежментийн компанийн үйлчилгээний хөлс;

    26.4.3.дээрх нөхөн төлбөрүүдийг төлж барагдуулсны дараагаар үлдсэн мөнгөн хөрөнгийг уг венч хөрөнгө оруулалтын компанийн гишүүдэд эзэмшиж байгаа нэгж эрхтэй нь хувь тэнцүүлэн хуваарилна.

    /Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

     


    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮНД БИЙ БОЛСОН ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ

    27 дугаар зүйл.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах

    27.1.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг шинжлэх ухаан, технологийн төсөл санхүүжүүлэх гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн ажлыг гүйцэтгэсэн иргэн болон хуулийн этгээд эзэмшиж болох бөгөөд өмчлүүлэх, эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.

    27.2.Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани болон гарааны компанид дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зөвлөх компанийг үүсгэн байгуулж, дараах чиглэлээр ажиллуулж болно:

    27.2.1.зөвлөх компани нь инновацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчид зуучлах гэрээг гарааны компанитай байгуулах;

    27.2.2.зөвлөх компани нь энэ хуулийн 27.2.1, 27.11-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох;

    27.2.3.гарааны компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 11-ээс доошгүй хувийг үүсгэн байгуулсан эрдэм шинжилгээний байгууллага эзэмших;

    27.2.4.эрдэм шинжилгээний байгууллагын эрх бүхий этгээд нь гарааны компанийн эзэмшлийн хувиа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлүүлсэн дүгнэлтийг үндэслэн таван жилийн дотор худалдан борлуулах.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

    27.3.Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эзэмшлийн оюуны өмчийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн гарааны компанийн дүрмийн санд хувь нийлүүлэн оруулж болно.

    27.4.Эрдэм шинжилгээний байгууллагын харьяа гарааны компанийн үйл ажиллагааны орлого, зарлагыг тусгай дансанд бүртгэх бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад ногдох ногдол ашгийн 75-аас доошгүй хувийг сургалт, эрдэм шинжилгээ, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн зориулалтаар ашиглана.

    27.5.Зохиогчийн анхдагч эрхийг уг оюуны өмчийг бий болгосон судлаач болон эрдэм шинжилгээний байгууллагаас бусад хуулийн этгээд лицензээр эзэмшсэн тохиолдолд тэдгээрт роялти төлнө.

    27.6.Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглоно.

    /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    27.7.Энэ хуулийн 27.6-д заасан байгууллагын зөвшөөрөлтэйгөөр төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тохиолдолд олон улсын гэрээ, конвенцид заасны дагуу тухайн улсад уг оюуны өмчийн эрхийг баталгаажуулах, хамгаалах арга хэмжээг авна.

    27.8.Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эзэмшигч энэ хуулийн 27.6-д заасныг зөрчсөн тохиолдолд түүний тухайн оюуны өмчийг эзэмших эрхийг түдгэлзүүлэх, дараагийн эзэмшигчид шилжүүлэх, ашиглуулах харилцааг энэ хуулийн 27.1-д заасан журмаар зохицуулна.

    27.9.Онцгой нөхцөл байдал үүсэх үед болон үндэсний эрх ашгийг хангах зорилгоор Засгийн газар төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг дараах лицензийн нөхцөлөөр ашиглах бүрэн эрхтэй:

    27.9.1.онцгой эрхгүй лиценз;

    27.9.2.дамжуулах эрхгүй лиценз;

    27.9.3.цуцлах эрхгүй лиценз;

    27.9.4.төлбөрийг барагдуулсан лиценз.

    27.10.Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмшигч нь эрдэм шинжилгээний байгууллага байх тохиолдолд дараах үүргийг хүлээнэ:

    27.10.1.оюуны өмчийг зохиогч, бүтээгчид роялти хуваарилах;

    27.10.2.оюуны өмчийн ашиглалтаас олох роялти орлогоос тухайн оюуны өмчийг зохиогч, бүтээгчдэд төлсөн роялтийг хуваарилсны дараа үлдэх орлогыг зөвхөн инновацийн судалгаа, сургалтад зарцуулах;

    /Энэ заалтад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

    27.10.3.оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газарт нэвтрүүлснээс олсон роялти орлого нь оюуны өмчийн эрхийг эзэмшигчийн жилийн төсвийн таван хувиас хэтэрсэн тохиолдолд илүү гарсан орлогын 75 хувийг улсын төсөвт төвлөрүүлэх, 25 хувийг эзэмшигч нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн зүгшрүүлэлтийн үйл ажиллагаанд зарцуулах.

    /Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

    27.11.Зөвлөх компани нь гарааны компанийн өөрийн эзэмшлийн хувийг худалдан борлуулж болно.

    /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

     


    ДОЛДУГААР БҮЛЭГ
    БУСАД ЗҮЙЛ

    28 дугаар зүйл.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчийн олон улсын хамтын ажиллагаа

    28.1.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчийн олон улсын хамтын ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжинэ.

    28.2.Хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, гадаад улс, тэдгээрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт инновацийн төсөл хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулж болно.

    28.3.Инновацийн үйл ажиллагаанд оролцогч нь инновацийн олон улсын байгууллагуудад бие даан гишүүнээр элсэн орох, олон улсын инновацийн төслүүдэд оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй.

     

    29 дүгээр зүйл.Инновацийн мэдээллийн нууцлал, хамгаалал

    29.1.Инновацийн үйл ажиллагаанд оролцогчдын мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

    /Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөлт оруулсан/

    29.2.Нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс сэргийлэхтэй холбоотой хариуцлагын талаарх эрх, үүргийг инновацийн төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээгээр тогтооно.

     

    30 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

    30.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

    30.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

    /Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

     

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
    Нэг. Нийтлэг үндэслэл
                1. Энэхүү журмын зорилго нь шинжлэх ухаан, технологийн төсөл  хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
                2. Шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид энэ журамд “төсөл” гэх/ гэдэгт эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шударга өрсөлдөөн, гэрээ захиалгын үндсэн дээр онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.
                3. Төсөл нь  дараахь үйл ажиллагаанд чиглэгдэнэ:
                            3.1. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, ирээдүй бүхий шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортын нөөцийг өсгөх болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэж хэрэгжүүлэх;
                            3.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болон цаг үеийн шаардлагатай чухал асуудлыг судлан шийдвэрлэх;
                            3.3. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, гадаадын технологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах, ашиглах.
    4. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дор дурдсан ажлууд багтана:
    4.1. төсөл захиалах;
    4.2. төсөл боловсруулах;
    4.3. төсөл сонгон шалгаруулах;
    4.4. төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах;
    4.5. төслийг санхүүжүүлэх;
    4.6. төслийн гүйцэтгэлд хяналт тавих;
    4.7. төслийн үр дүнг мэдээлэх, тайлагнах, баталгаажуулах;
    4.8. төслийн үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоо хийх.
    5. Төсөл хэрэгжүүлэхэд дор дурдсан үндсэн зарчмыг баримтална:
    5.1. хэмнэлттэй, үр ашигтай байх;
    5.2. өрсөлдөх тэгш боломжтой байх;
    5.3. ил тод байх;
               5.4. хүн ам, улсын эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын техник, технологийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөтөлбөр, төслийг тэргүүн ээлжинд сонгон хэрэгжүүлэх.
         5.5.  төслийг санхүү­жүүлэхэд дор дурдсан зарчим баримтална:
    5.5.1. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ­лийн суурь судалгаа, төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх;
    5.5.2. улсын захиалгатай төслийг Шинжлэх ухаан,технологийн сангийн  /цаашид энэ журамд “сан” гэх/ хөрөнгөөр санхүүжүүлэх;
    5.5.3. орон нутгийн засаг захиргааны байгууллагын захиалгатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;
    5.5.4. аж ахуйн нэгж, иргэний захиал­гатай эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиа­лагчийн хөрөнгөөр санхүүжүүлэх.
    6. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төслийн захиалагч байна. Төсөл  нь энэ журмын 3.1-д заасан стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын санхүүжилтийн тодорхой хувийг сангаас гаргаж болно.
    7. Төслийн гүйцэтгэгч нь дор дурдсан этгээд байна:
               7.1. эрдэм шинжилгээний байгууллага /эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, их, дээд сургууль/;
    7.2. аж ахуйн нэгж, байгууллага;
    7.3. эрдэмтдийн хамтлаг;
    7.4. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд.
    8. Төсөл хэрэгжүүлэх багийг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, төсөлд зориулсан хөрөнгийг зохих журмын дагуу зарцуулах, төслийн багийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төслийн эцсийн үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үндсэн үүрэг бүхий төслийн удирдагчийг ажиллуулна. Үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар төслийн удирдагчийг сольж болно. Төслийн удирдагчийг солих шийдвэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай хамтран гаргана. Төслийн удирдагчид олгох цалин хөлс, урамшлын хэмжээг уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд заана.
    9. Төслийн үр дүнд гарч болзошгүй патент, зохиогчийн эрх эзэмших болон төслийн эрдэм шинжилгээний тайланг өмчлөх, ашиглах асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талууд төсөл хэрэгжүүлэх гэрээндээ тодорхой заана.
    10. Энэ журмын 3.1-д хамаарах төслийг хэрэгжүүлэх хугацаа 5 жилээс, жур­мын 3.2, 3.3-т хамаарах төслийг хэрэгжүүлэх хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.
    Хоёр.Төсөл захиалах, хянах
    11. Захиалагч дараа онд шинээр эхлэн хэрэгжүүлэх төслийн захиалгын саналаа тухайн оны 3 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
    12. Төслийн захиалгын санал нь дор дурдсан зүйлээс бүрдсэн байна:
    12.1. төслийн нэр;
    12.2. төслийг хэрэгжүүлэх /эхлэх, дуусах он, сар/  хугацаа;
               12.3. төсөл нь  энэ журмын 3-т заасан чиглэлийн алинд хамаарч байгаа;
    12.4. төслийн хүрээнд боловсруулах эцсийн үр дүн;
    12.5. төслийг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл;
               12.6. төслийг хэрэгжүүлэх зардлын тооцоо, захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ /захиалагчаас хөрөнгө гаргах нь Төрийн захиргааны төв байгууллагад хамаарахгүй/;
                12.7. төслийн үр дүнг нэвтрүүлэх, ашиглах, зах зээлд борлуулах боломж (хүрээ);
                12.8. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглахад шаардагдах зардлын урьдчилсан тооцоо, түүний эх үүсвэрийг шийдвэрлэх арга зам;
                12.9. төслийн үр дүнг нэвтрүүлэх, ашиглах, борлуулахад захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлага;
                12.10. төслийн үр дүнг нэвтрүүлж ашигласнаас олох эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол.
     
    13. Захиалагчийн ирүүлсэн төслийн захиалгын саналыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн 3 дугаар сард багтаан Шинжлэх ухааны академийн холбогдох Бага чуулганаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулна. Төслийн захиалгын саналын талаар Шинжлэх ухааны академийн Бага чуулганаас дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур, шаардлагыг үндэс болгоно:
               13.1. төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа эсэх;
               13.2. шинжлэх ухаан, технологийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдаж байгаа байдал;
               13.3. төслийг өөрийн орны эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн хүчээр хэрэгжүүлэх боломж;
               13.4. төсийг хэрэгжүүлэхэд шаардагдах лаборатори, туршилтын баазын боломж;
    13.5. төслийг хэрэгжүүлэх хугацаа бодитой эсэх;
               13.6. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах боломж, санхүүгийн нөөц байгаа эсэх;
    13.7.төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн санал бодитой эсэх.
    14. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шинжлэх ухааны академийн Бага чуулганаас гаргасан дүгнэлтийг үндэслэн захиалагчдын төлөөллийг оролцуулсан комисс байгуулан ажиллуулах замаар эцсийн сонголт хийж, дүнг тухайн оны 4 дүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
                15.Төслийг зарлах, шалгаруулахад шаардагдах хөрөнгийг Сангаас гаргана.
                                                    Гурав. Төсөл боловсруулах
                16. Гүйцэтгэгч /өрсөлдөгчид/ нь төслийг зарласан болзол, шаардлагын дагуу боловсруулах ба түүнийг холбогдох мэргэжлийн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2 хувь төслийн баримт бичгийг уг хурлын шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
                17. Төсөл боловсруулахдаа дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
                17.1. Дараахь зүйлийг тусгасан төслийн карт:
                17.1.1. төслийн нэр;
    17.1.2. төслийн хугацаа /эхлэх, дуусах он, сар/;
    17.1.3. төслийн захиалагч;
    17.1.4. төслийн гүйцэтгэгч;
    17.1.5. төслийг санхүүжүүлэгч;
    17.1.6. төслийн нийт зардал /мян.төг/;
               17.1.7. төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
                17.1.8.төсөлд оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, төсөлд тэдгээрийн оролцох хэлбэр /үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт/.
    17.2. Дор дурдсан бүтэц бүхий төсөл:
    17.2.1. төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
    17.2.2. төслийн эцсийн үр дүн;
    17.2.3. төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал;
    17.2.4. төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол;
               17.2.5.төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа /бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт/;
               17.2.6.төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, төсөл хэрэгжүүлэхэд захиалагчаас гаргах хөрөнгийн хэмжээ, холбогдох бусад материал;
    17.2.7.төслийг хэрэгжүүлэх лаборатори, туршилтын баазын хангамж;
               17.2.8.үр дүнг хүлээлгэн өгөх, экспертиз хийлгэх, нэвтрүүлэхэд шаардлагатай зардлын урьдчилсан тооцоо, түүний эх үүсвэрийг шийдвэрлэх арга зам.
    Дөрөв. Төсөл сонгон шалгаруулах
    18. Энэ журмын 3.1, 3.2-т хамаарах төслийн сонгон шалгаруулалтыг энэ журмаар, харин 3.3-т хамаарах төслийн сонгон шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 21.3-т нийцүүлэн гаргасан журмаар зохицуулна.
    19. Гүйцэтгэгчдээс ирүүлсэн төслийн саналыг шинжлэх ухааны салбараар ангилна. Төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг шинжлэх ухааны салбар бүрээр томилон ажиллуулах бөгөөд бүрэлдэхүүнийг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
    Ажлын хэсэгт мэргэжлийн эрдэмтэд, захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд түүний бүрэлдэхүүн нь үнэлгээ өгч, дүгнэлт гаргах төслийн тоо, төслөөр гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран харилцан адилгүй байж болно. Ажлын хэсэгт боловсролын доктор, түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийг оруулна.
    Өрсөлдөж байгаа аль нэг төслийн удирдагч, гүйцэтгэгчийг тухайн ажлын хэсэгт оруулахыг хориглоно.
    20. Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг баримтална:
    20.1. Төсөл, түүний үр дүнгийн талаар:
               20.1.1.төслөөр гүйцэтгэх ажил нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамрагдсан байдал;
               20.1.2.төслийн үр дүнгийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг урьдчилан харсан байдал;
               20.1.3.төслийн үр дүнгийн шинэлэг, дэвшилттэй тал, түүнийг орлуулан хэрэглэж болох өөр бүтээгдэхүүн, технологи байгаа эсэх;
               20.1.4.төслийн нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн ач холбогдол.
     20.2.Төсөл хэрэгжүүлэх ажлын онол, арга зүйн үндэслэл, мэдээлэл хангамжийн талаар:
               20.2.1.төсөл хэрэгжүүлэх боловсон хүчний хангамж, тэдгээрийн онол, арга зүйн бэлтгэл, төсөл хэрэгжүүлж байсан туршлага;
               20.2.2.төслийн хүрээнд шаардагдах дотоод, гадаад мэдээллийн хангамж.
    20.3. Төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчны талаар:
    20.3.1. төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн хэмжээ бодитой эсэх;
               20.3.2. төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах лаборатори, туршилт-сорилтын баазын хангамж, түвшин;
               20.3.3. төслийн үр дүнг өмчлөх, ашиглахтай холбогдон үүсэж болох зарим онцлог харилцааг зохицуулах арга замыг тодорхойлсон байдал.
                20.4. Бизнес маркетингийн талаар:
               20.4.1. төслийн үр дүн нь захиалагчийн шаардлагад нийцэж байгаа эсэх;
               20.4.2. төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах, зах зээлд борлуулах боломж, хүрээ, шаардагдах зардлын хэмжээ;
    20.4.3. захиалагчийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эсэх;
               20.4.4. гадаадын байгууллага, хандивлагчдын хөрөнгө оруулалт авах тэргүүлэх чиглэлд багтаж байгаа, эсэх;
               20.4.5. төслийн үр дүнг ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал.
     
    21. Ажлын хэсгүүдээр төслийн баримт бичигт үнэлгээ өгүүлэх, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Төслийн баримт бичигт үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах ажлыг тодорхой газар тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ. Төсөл сонгон шалгаруулах уралдаанд ирүүлсэн баримт бичгээ төсөл сонгон шалгаруулснаас хойш 14 хоногт багтаан буцаан авна.
    22. Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийн дүгнэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн санал боловсруулж Үндэсний зөвлөлийн хуралд 7 дугаар сарын 20-ны дотор оруулна. Үндэсний зөвлөлийн зөвлөмж нь төслийг сонгон шалгаруулах шийдвэр  гаргах үндэслэл болно.
    23. Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна.
               Тав. Төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах
    24. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч нь /цаашид “талууд” гэх/ энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ”-ний үлгэрчилсэн загварын дагуу төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна.
    25. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногт багтаан төслүүдийн төсөвт өртгийг тодотгох ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагч болон Сангийн оролцоотойгоор гүйцэтгэнэ.
    26. Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг баталгаажуулсан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ байгуулахдаа энэ журмын 25-д заасан төслийн тодотгол хийснээс хойш 15 хоногт багтаана. Гэхдээ Төсвийн тухай хуулиар батлагдсан шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсөв хүрэлцэхгүй болсон тохиолдолд шинээр эхлэх төслүүдэд зохицуулалт хийх, нэмэлт эх үүсвэр хайх, өмнөх оноос шилжиж байгаа хангалтгүй хэрэгжилттэй төслүүдийг зогсоох арга хэмжээ авч болно.
    27. Төслийн гүйцэтгэгч батлагдсан төслийн баримт бичгийг дөрвөн хувь үйлдэж захиалагч, санхүүжүүлэгч байгууллага болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг ирүүлнэ.
     
    Зургаа. Төслийг санхүүжүүлэх
    28. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18.1.1,  20.1.1,  20.1.2,   22.4-т заасныг үндэслэн онолын суурь судалгааны ажлыг сэдэвт ажлын хэлбэрээр эрдэм шинжилгээний ажлын зориулалттай зардлын тодорхой хязгаарт багтаан Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
    Суурь судалгааны ажлын сэдэв болон гүйцэтгэгчийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, тухайн судалгаа явуулах хэрэгцээ, шаардлага, судлаачдын дадлага, туршлага, лабораторийн хангамжийн байдлыг үндэслэн сонгон шалгаруулж, гүйцэтгэх хугацаа болон зардлын хэмжээг тогтооно.
    29. Журмын 3.1, 3.2-т хамаарах төслийн гүйцэтгэгч болон түүнийг хэрэгжүүлэхэд Сангаас олгох хөрөнгийн хэмжээ, хуваарийг Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
    30. Журмын 3.3-т хамаарах төслийн гүйцэтгэгч, санхүүжилтийн хэмжээг тухайн салбарын болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно.
    31. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зориулалттай Сангийн хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанд болон энэ журмын 3.1-3.3-т хамаарах төсөлд зарцуулах хувь хэмжээг тогтоохдоо Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэнэ:
     
    32. Төслийн санхүүжилтэд тухайн төслийн хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажлын болон  онол, практикийн хурал, семинарийн зардал, судлаачдын цалин хөлсийг хамруулна.
                33. Төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл дууссаны дараа хэрхэн эзэмших талаар төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд тусгана.
                34. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, борлуулах боломж зэргийг харгалзан төслийг дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ:
                34.1. буцалтгүй  хэлбэрээр санхүүжүүлэх;
    34.2. эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх;
    34.3. төслийн зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх.
    35. Төслийг аль хэлбэрээр санхүүжүүлэхийг Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх бөгөөд санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд тусгасан байна.
    36. Төслийн төсвийн тооцоонд Сангаас болон захиалагчаас санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг тодорхой тусгасан байна. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сантай хамтран шинжлэх ухаан, технологийг хэрэгжүүлэх ирэх оны төсвийг хянан боловсруулж нэгтгээд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ.
    37. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Санд үлдээж, төслийг дууссаны дараа захиалагчийн санал, дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.
    38. Төсөл хэрэгжүүлэх явцад төслийн санхүүжилтийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх /хорогдуулах/ шаардлага гарвал уг асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч хамтран боловсруулж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  оруулан шийдвэрлүүлнэ.
    39. Үргэлжилж байгаа төслийн төлөвлөгөөт оны зардлыг тодорхойлохдоо төрийн захиргааны төв байгууллага анх баталсан нийт төсөвт өртгийн тухайн оны хуваарийг үндэс болгоно.
    40. Төслийн гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах буюу үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангахгүй тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч хугацааны өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх санал боловсруулан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
    41. Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих асуудлаар Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай журам гаргаж мөрдүүлнэ.
    Долоо. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих
    42. Төслийн гүйцэтгэлд дор дурдсан чиглэлээр хяналт тавина:
               42.1. төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын арга зүйн түвшин;
    42.2. төслийн санхүүгийн үйл ажиллагаа;
    42.3. төслийн үр дүн, хугацаа.
    43. Арга зүйн хяналтыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл, санхүүгийн хяналтыг эрх бүхий байгууллага болон Сан, үр дүн, хугацааны хяналтыг захиалагч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ.
    44. Энэ журмын 43-д заасан хяналт тавих үүрэг бүхий этгээдүүд хяналт шалгалтын ажлыг дангаараа буюу хамтран гүйцэтгэж болно.
    Найм. Төслийн үр дүн, түүнийг баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах
    45. Төслийн үр дүн нь дор дурдсан хэлбэртэй байж болно:
               45.1. онолын судалгааны тайлан, онолын үндэслэл, үзэл баримтлал, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл;
    45.2. шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар;
    45.3. шинэ ба шинэчилсэн технологи, технологийн заавар;
    45.4. техник хэрэгсэл, түүний эд анги, тэдгээрийг хийх ажлын зураг;
               45.5. судалгаа, туршилтын ажлын үр дүнгээр үйлдвэрлэл явуулах техник-эдийн засгийн үндэслэл, зураг, тооцоо;
               45.6.судалгаа, туршилт, боловсруулалтын ажил болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах бусад төрлийн заавар, журам, аргачлал, эмчилгээ, оношлогоо, сэргийлэлтийн шинэ, дэвшилтэт арга, зөвлөмж, математик загвар, бодлогын алгоритм, тооцооны математик хангамжийн программ, стандарт, норм, схем.
    46. Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан төслийн зориулалттай хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр байгуулах тохиолдолд уг объектыг мөн төслийн үр дүн гэж үзнэ. Энэ тохиолдолд уг объектын өмчлөлийн асуудлыг төслийн санхүүжилтэд оруулсан хөрөнгийн хувь хэмжээг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай хамтран  шийдвэрлэнэ.
    47. Төслийн үр дүнг дор дурдсан баримт бичгийн аль нэгээр баталгаажуулна:
    47.1. шинэ бүтээлийн патент;
    47.2. бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ;
               47.3. хянан магадлагаа хийсэн комисс, эрдмийн зөвлөлийн хурлын болон төслийн гүйцэтгэгч, хамтран гүйцэтгэгч байгууллагын албан ёсны үнэлэлт, дүгнэлт.
    48. Захиалагч төслийн үр дүнгийн тайланг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан магадлагаа хийлгэж үнэлэлт, дүгнэлт гаргуулна.
    49. Гүйцэтгэгч нь төслийн явц, гүйцэтгэл, завсрын болон эцсийн үр дүн, тэдгээрийн баталгаажуулалт, санхүүжилтийн талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл хяналт-шинжилгээ эрхэлсэн нэгж,  захиалагч, санхүүжүүлэгчид улирал тутам мэдээлж байх үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл тус нэгж уг мэдээллийн талаар захиалагчаас нотолгоо гаргуулан авч болно. Энэхүү мэдээлэлд тулгуурлан хяналт-шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн нэгж шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгийн мэдээллийн сан байгуулж, түүнийг баяжуулан сурталчлах үүрэгтэй.
                50. Төслийн ажлыг дор дурдсан хоёр хэлбэрээр тайлагнана:
    50.1. захиалсан үр дүн, санхүүжилтийн талаар зохих журмын дагуу бичсэн Төслийн тайланг захиалагч болон санхүүжүүлэгч нарт тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх;
    50.2. төслийн хүрээнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэгийн талаар стандартын дагуу бичсэн эрдэм шинжилгээний ажлын тайланг шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Итгэмжлэн хадгалагчид төсөл дууссанаас хойш 2 сарын дотор хүлээлгэн өгөх.
    Ес. Төслийн үр дүнг хүлээлгэж өгөх, санхүүгийн
                                        өр авлагыг  барагдуулах
    51. Гүйцэтгэгч нь төсөл дууссанаас хойш 2 сарын дотор түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө. Төслийн үр дүнг хүлээлгэн өгөхдөө энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт”-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна.
    52. Шаардлагатай гэж үзвэл төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ, судалгаа, туршилт, төсөл боловсруулах үйл ажиллагаанд ашиглах хэлбэр, хугацаа, хариуцах эзэн, гарах зардал, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, талуудын хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил зэргийг харилцан тохиролцсон нэмэлт гэрээ хийж  үр дүнг хүлээн авсан тухай актдаа хавсаргана. Энэхүү гэрээг нотариатаар батлуулах бөгөөд захиалагч үр дүнг ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган хэрэгжүүлнэ.
    53. Төслийн үр дүнг хүлээн авсан тухай захиалагчийн албан ёсны дүгнэлт, санхүүгийн эцсийн тооцоо хийх талаар санхүүжүүлэгчид хандсан хүсэлт, төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгсөн тухай актыг үндэслэн санхүүжүүлэгч төслийн үйл ажиллагаатай холбогдсон санхүүгийн эцсийн тооцоог хийнэ. Уг тооцоог эдгээр материалыг хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан хийнэ.
    54. Захиалагч нь төсөл дууссанаас хойш 1-2 жилд багтаан түүний үр дүнг ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэн энэ талаар хийсэн ажлын мэдээ, тайланг Үндэсний зөвлөлд тайлагнаж байна.
    55. Энэ журмын 6-д заасан төрийн захиргааны төв байгууллагаас бусад байгууллага хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй, эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан  бол төсөлд зарцуулсан хөрөнгийг Санд буцааж төлөх бөгөөд буцааж төлөөгүй тохиолдолд төсөл захиалах эрхийг хасна.
Хуваалцах