Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авсан.
МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;
Өнөөдөр /2019.03.21/ төслийн удирдагч, доктор Н.Цэвэлмаа төслийн үр дүнгээ ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршуулав.
Инновацийн төслийн товч танилцуулга
Төслийн нэр: Бруцелла нянгийн эсрэг пре-клиникийн шатан дахь ургамлын гаралтай бэлдмэл ба мультиплекс ПГУ-ын оношлогооны цомог зохион бүтээх,
Төслийн хугацаа : 2014-2018 он,
Төслийн удирдагч: Н.Цэвэлмаа биологийн ухааны доктор,
Зохиогчид: Ж.Батхүү, О.Одгэрэл, Б.Нарангэрэл, Д.Дариймаа,
Төслийн үр дүн:
- 4 бүтээгдэхүүн – Сarmon-Ургамлын гаралтай капсулан бэлдмэл, Саrmon- Ургамлын гаралтай гелэн түрхлэг, MagnaGen ДНХ ялгах цомог 100 урвалж, Бруцелла Бруцеллёзын оношлогооны цомог 250 урвал,
- МУ-ын патент “Бруцелла нянг зүйлийн түвшинд оношлох мультиплекс полимеразийн гинжин урвалын цомог”, УБ 10-0004675,
- Олон улсын 2,19 импакт фактортай мэргэжлийн сэтгүүлд дотоодын судлаачдын хамт 1 өгүүлэл хэвлүүлсэн.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.