• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 248968

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

05 сарын 23, 2022

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын протокол”-ийн дагуу 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
– Ургамал, газар тариалан;
– Эрчимжсэн мал аж ахуй;
– Хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж.
Төсөлд тавигдах шаардлага:
– Хамтарсан төслийн санал мэдүүлэгч байгууллага нь Белорусийн талын хамтрагч байгууллагатай төслийн баримт бичгээ хамтран боловсруулсан байх бөгөөд талуудын оролцоог тодорхой тусгасан байх шаардлагатай.
– Төслийн зардал нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 6.3 дахь хэсэг /журам харах/ болон “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д /журам харах/ нийцсэн байна.
– Төслийн үр дүн “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 8.1 дэх хэсэгт заасан хэлбэртэй байна.
Төслийн санхүүжилтийн хэмжээ:
– Төслийн Монгол талын санхүүжилтийн хэмжээ нийт 34 сая төгрөг хүртэл,
– Төслийн Беларусь талын санхүүжилтийн хэмжээ нийт 11 мянган ам.доллар хүртэл байна.
Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Өгөгдсөн маягтын дагуу боловсруулсан төслийн саналыг Монголын талд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@stf.gov.mn хаягаар хүлээн авна. Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу.
– Беларусийн талд төслийн саналыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороонд 2022 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн дотор мэдүүлнэ.
Хугацаандаа мэдүүлээгүй болон материалын иж бүрдлийн шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангаас авна уу.
Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741

 

Шинжлэх ухаан, технологийн сан