• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 344051

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ САНТАЙ ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

05 сарын 23, 2022

Тогтвортой хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжлийн зорилт (2030)-уудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын “Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны үндэсний сан хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх “Чадавхыг бэхжүүлэх” төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл хэрэгжих хугацаа 3 жил байх бөгөөд дараах чиглэлүүдээр төслийн саналыг хүлээн авна. Үүнд:
– Ойжуулалт;
– Ойн нөхөн сэргээлт;
– Цөлжилтийг бууруулах;

Төслийн үйл ажиллагааны хүрээнд:
– Хамтарсан судалгаа;
– Эрдэмтэн солилцоо;
– Хамтын ажиллагаа, сүлжээ бий болгох;
– Хурал хэлэлцүүлэг зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэх боломжтой.

Тавигдах шаардлага
– Төслийн зардал нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 6.3 дахь хэсэг /журам харах/ болон “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д /журам харах/ нийцсэн байна.
– Төслийн үр дүн “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 8.1 дэх хэсэгт заасан хэлбэртэй байна.

Төслийн санхүүжилтийн хэмжээ:
– Монголын талын санхүүжилт 30 сая төгрөг хүртэл
– Хятадын талын санхүүжилт 100 000 ам доллар хүртэл байна.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа:
– Өгөгдсөн маягтын дагуу боловсруулсан төслийн саналыг Монголын талд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@stf.gov.mn хаягаар хүлээн авна.
Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт 2022.docx линкээр татаж авна уу.

Хугацаандаа мэдүүлээгүй болон анхан шатны баримтын шаардлага хангаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангаас авна уу.
Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 3 давхар, 317 тоот, Утас: 11-315741

 

Шинжлэх ухаан, технологийн сан