• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 222916

“ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КАТАЛОГ”-ИЙН 2 ДАХЬ ШИНЭ ХУВИЛБАР ГАРЛАА

03 сарын 14, 2022

ШУТСангаас санхүүжсэн инноваци, туршилт зүгшрүүлэлт төслийн үр дүн болон эрдэм шинжилгээний байгууллагын нэрийн бүтээгдэхүүний “Инновацийн бүтээгдэхүүний каталог” шинэчлэгдэж 2 дахь хэвлэл “Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн” нэрээр А-5 форматаар хэвлэгдэн гарлаа.

Шинжлэх ухааны салбар дахь Монгол эрдэмтэн, судлаачдын мэдлэг шингэсэн инновацийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, гадаад, дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн 160 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг эмхэтгэн ШУТСангаас эрхлэн гаргасан юм.

Тус “Инновацийн бүтээгдэхүүний каталог” 139 хуудастай бөгөөд инновацийн бүтээгдэхүүнүүдийг зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь 13 нэр төрлөөр ангилан товьёолсон ба инновацийг түгээн дэлгэрүүлэх соёл, хэрэглэгчийн танин мэдэхүйн гарын авлага, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний сурталчилгаа зэрэг 3 талт мэдээллийг хамтад нь нэгэн зэрэг өгөх бүтээл болж олон нийтийн гарт очиж байна.

2017 онд шинжлэх ухааны салбарын тэмдэглэлт баяраар ”Мэдээлэл” сэтгүүлийн хамт “Инновацийн бүтээгдэхүүний каталог” А-4 форматаар “Шинэ санаа, шилдэг бүтээл” нэрээр анх мэндэлсэн бол 5 жилийн дараа улам баяжигдаж, шинэчлэгдэн дахин ийнхүү хэвлэгдлээ.