• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 86811

“МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ИННОВАЦИ”

05 сарын 27, 2021
“МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ИННОВАЦИ”
сэдэвт Монгол Улс, БНХАУ хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна

2017 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2020 оноос хоёр сан хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан төслийн шинэ шугамыг эхлүүлж, төслийн саналуудыг хүлээж авч, сонгон шалгаруулж, шалгарсан эхний 5-н төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2 тал харилцан тохиролцсоны дагуу эхний ээлжид мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улс, БНХАУ-ын судлаачдын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны  5 дугаар сарын 27-ны өдөр тус бага хурлыг цахимаар зохион байгуулж байна.

Тус бага хурлыг 3-н салбар хуралдаантайгаар Англи хэл дээр зохион байгуулж байгаа ба 2 талаас тус бүр 10 эрдэмтдийн баг судалгааны ажлаараа илтгэл тавьж оролцож байна.

  • Салбар хуралдаан 1: Мал, амьтны генетик нөөцийг хадгалах, зохистой ашиглах, генийн инженерчлэл, биотехнологийн судалгаа;
  • Салбар хуралдаан 2: Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, малын гаралтай бүтээгдэхүүний чанар;
  • Салбар хуралдаан 3: Мал аж ахуйн үйлдвэрлэлд ухаалаг технологи нэвтрүүлэх, бэлчээрийн менежмент, тэжээлийн хангамж.

Бага хурлын үр дүнд салбарын буюу ижил төстэй судалгаа хийдэг эрдэмтэд өөр хоорондоо болон холбогдох судалгааны ажлуудтай танилцах, хамтын ажиллагаа өргөжүүлэх, Монгол Улсын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй чиглэлээр цаашдаа хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэргээр Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт мэдэгдэхүйц хувь нэмрийг оруулах юм.