• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 86810

“Монголын Инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

05 сарын 19, 2021

Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн,  үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл,  хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.

“Инновацийн 7 хоног” арга хэмжээг дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай орны хувьд 2014 оноос хойш 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021-03-17-ны өдрийн А/86 тоот тушаалаар Инновацийн 7 хоног арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, зардлын тооцоог боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг “Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг цахим хэлбэрээр 2021 оны 5 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулах саналыг төлөвлөсөн бөгөөд арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.