• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 77940

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

07 сарын 29, 2021

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), БНХАУ-ын Байгалийн Шинжлэх ухааны сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-БНХАУ-ын байгалийн ухааны чиглэлийн төслийн хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

Төсөл хэрэгжих хугацаа

  • 3 хүртэлх жил байх,

Төслийн санхүүжилт /дээд хэмжээ/:

  • Монгол эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 17 сая, нийт 54 сая хүртэлх төгрөг,
  • БНХАУ-ын эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 2 сая хүртэлх юань.

Төслийн төслийн саналыг ирүүлэх хугацаа:

Төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 17:00 цаг хүртэл монгол хэл дээр (төслийн хураангуй англи хэл дээр) цахим болон цаасан хэлбэрээр доорх хаягуудаар хүргүүлнэ.

Имэйл: foreignaffair@stf.mn

Хаяг: Мэдээлэл технологийн Үндэсний парк, 3 давхар, 317 тоот

Утас: 11-315741

Төслийн бүртгэл, төсөлд тавигдах шаардлага

Монголын талын төслийн саналыг ШУТСан, БНХАУ-ын талын төслийн саналыг БНХАУ-ын Байгалийн Шинжлэх Ухааны Сан тус тус хүлээн авна. ШУТСанд мэдүүлэхдээ дараах төслийн мэдүүлгийн маягтыг ашиглана: энд файл татах

 Хамтарсан төслийн саналыг дараах журмуудын дагуу боловсруулна: 

  • Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх,
  • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төслийн үр дүн нь журмын 8.1 дахь хэсэгт заасан хэлбэртэй байна.

Шинжлэх Ухаан, Технологийн Сан