• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 119932

“Ноос ноолуур, арьс ширний тос авагч хийх арга технологи” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

10 сарын 13, 2021

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Ноос ноолуур, арьс ширний тос авагч хийх арга технологи” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.

Төслийн гүйцэтгэгч Саруулномин ХХК-ийн захирал С.Эрдэнэчимэг инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа. 

 Төслийн товч танилцуулга

Монгол улсын хэмжээнд жилд арьс шир, ноосны чиглэлийн анхан шатны  боловсруулах үйлдвэрүүд жилд 250.0-350.0 мянган тонн буюу 2.975.000,000 төгрөгийн синтетик гаралтай угаагч бодисыг  импортоор татан авч хэрэглэж байна.

Энэхүү гадагшаа урсаж буй мөнгөний урсгалыг тогтоон дотоодын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт, хэрэгцээнд тохирсон байгаль орчинд сөрөг нөлөөгүй өртөг зардал хэмнэсэн эко бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн  нийлүүлэх  бодит боломж байгааг  судалж  мэдсэний үр дүнд  ургамал, амьтны тос болон  байгалийн түүхий эд хужир шүү ашиглан ноос угаах саван /тос авагч/ гарган авч энэхүү арга технологийг хэрэгжүүлж одоогийн байдлаар 10 гаруй  үйлдвэрүүдэд нэвтрүүлж эхлээд байна. 

Захиалагч байгууллага: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Төслийн нэр: “Ноос ноолуур, арьс ширний тос авагч хийх арга технологи” инновацийн төсөл,

Төслийн хугацаа: 2019-2020 он,

Төслийн гүйцэтгэгч байгууллага: Саруулномин ХХК,

Төслийн удирдагч: Д. Ганболд, Д.Дашжамц нар

Гүйцэтгэгчид: Саруулномин ХХК-ийн захирал С.Эрдэнэчимэг гүйцэтгэв.  

Төслийн үр дүн

Энэхүү төслийн үр дүнд бий болсон арга технологиор импортыг орлохуйц шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, нийгмийн хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, байгаль орчин хүн амын эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй ЭКО ноос ноолуур болон арьс ширний анхан шатны боловсруулалтад ашиглах Sano шингэн савангийн үндэсний үйлдвэрлэлийн суурь тавигдаж байна. Мөн  нэрийн эко угаагч цэвэрлэгч бодисоор дагнасан үндэсний “Sano” бренд үйлдвэрлэгч болох зорилготой ажиллан ахуйн хэрэглээнд зориулсан угаагч бодисын туршилт судалгааг энэхүү төслийн үр дүнд хийж хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

  • Түүхий ноос, ноолуур угаагч бодис технологийн горим заавар,
  • Арьс шир анхан шатны боловсруулалтад ашиглах “тос авагч” угаалгын горим заавар,
  • Нэхмэл болон сүлжмэл эдлэл гүйцэтгэн боловсруулалтын угаагч бодис технологийнн заавар,
  • Энэхүү арга технологиор түүхий эд боловсруулах үйлдвэрлэлд ашиглах 3 төрөл, ахуйн хэрэглээнд зориулсан 4 төрлийн угаагч шингэн гаргасан.

Шинжлэх ухаан, технологийн сан