• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 119933

“Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

04 сарын 12, 2019

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу “Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан” 4 сарын 12-ны өдөр “Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа. 

Төслийн удирдагч, доктор (Ph.D), профессор Т.Энх-Оюун эрдэм шинжилгээний ажлын тайлангаа ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд танилцуулж, “Инновацийн  бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д бүтээлийн дээжээс байршуулав.

Мөн доктор Т.Энх-Оюун нь дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Солонгос улсын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад 2014 онд  зохион байгуулагдсан “Инновацын шийдэл-Бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтад “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ оролцон Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагналын эзэн болж байсан тухай дурдахад таатай байна. 

Инновацийн төслийн товч танилцуулга:

Төслийн нэр: ”Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацын төсөл,

Төслийн хугацаа: 2016-2018 он,

Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,

Гүйцэтгэгч байгууллага: Мал эмнэлгийн хүрээлэн.

  •  Ц.Долгорсүрэн доктор (Ph.D), ЭШДА,
  • Н.Лхавгасүрэн магистр, ЭШДА,
  • С.Болорчулуун магистрант, ЭШДА,
  • Ц.Ундармаа Мандал ширхэнцэг КаТВ-ийн гүйцэтгэх захирал. 

Төслийн үр дүн:

  • Нэг дамжлагаар 3-н төрлийн бэлдмэл үйлдвэрлэх MNS 5545:2005 стандартад нийцсэн цех бий болгосон,
  • Бэлдмэлийн 350кг түүхий эд бэлтгэж, боловсруулсан, 
  • Төслийн үр дүнгийн гэрээнд заагдсаны дагуу Барагшун EN бэлдмэл 500 богийн тун, Бартазел тосон түрхлэг 350ш,  Барагшунт тэжээлийн нэмэлт бэлдмэл 25160 богийн тунг туршилтаар үйлдвэрлэсэн,
  • Барагшун EN, Бартазел, Барагшунт бэлдмэлүүдийн цуврал бүрээс дээж авч идэвхийг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шалгуулж, баталгаажуулалтын албаны экспертийн 6 дүгнэлт авсан.

  

       

 

Шинжлэх ухаан, технологийн сан