“Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга замууд” хэлэлцүүлэгт хүрээлэн, их дээд сургуулиудын эрдэмтдийн төлөөлөл байгууллагаар дамжуулж бүртгүүлэх ба тус хэлэлцүүлэгт ZOOM платформоор зөвхөн 100 оролцогч оролцох боломжтой. Байгууллагаараа дамжуулан бүртгүүлж чадаагүй оролцох сонирхолтой эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл зохион байгуулагдах хугацаанд ШУТСангийн Facebook page-ээр Live-аар үзэж сонирхоно уу. Сонирхсон асуултуудаа чатаар явуулах боломжтой.