• ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙНА. ТӨСЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

нийт зочилсон хүний тоо 344042

Төслийн хяналт, мониторингийн ажил хийгдэж байна.

02 сарын 02, 2021

Засгийн газрын тусгай сангийн хууль, Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журамд заасны дагуу судалгаа боловсруулалтын ажлын хэрэгжилтийн явц, үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн санхүүжилт олгох ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-наас 2-р сарын 05-ны өдрийн хооронд Шинжлэх ухаан, технологийн сан нь Боловсрол шинжлэх ухааны яам, захиалагч байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
ШУТСангаас санхүүжилттэй 2021 онд үргэлжлэн хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг доорх хуваарийн дагуу зохион байгуулж байна.

  • Инноваци, технологи зүгшрүүлэлтийн нийт 34 төслийг – 2021 оны 01 сарын 28-29-ний өдөр;
  • Суурь судалгааны нийт 113 төслийг – 2021 оны 02 сарын 01-02-ны өдөр;
  • Гадаадтай хамтарсан нийт 64 төслийг – 2021 оны 02 сарын 03-04-ны өдөр;
  • Улсын захиалгат нийт 54 төслийг – 2021 оны 02 сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.