• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Шинжлэх ухаан 2020 онлайн үзэсгэлэн тун удахгүй

Утасны жагсаалт
нийт зочилсон хүний тоо 9

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

07 сарын 01, 2020

Шинжлэх ухаан, технологийн сан 2020 онд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын оролцогчдын оюуны өмчийн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлыг эхлүүлж өнөөдөр /2020.07.01/ Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, доктор М.Тунгалаг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх нар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

  

 

 

 

Санамж бичгийн хүрээнд: 

  • ШУТСангаас санхүүжсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийх, холбогдох заавар зөвлөмж гаргах,
  • Судалгаа боловсруулалтын ажил, түүний үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга зам, шийдлийг тодруулах судалгаа хийх,
  • Салбарын оролцогчид өөр хоорондоо мэдлэг, туршлагаа хуваалцах сургалт зохион байгуулах,
  • Судлаач, эрдэмтдийг хувийн болон бизнесийн байгууллагад ментор буюу зөвлөхөөр ажиллах мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг хамтран эхлүүлэх,
  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бүтээгдэхүүний оюуны өмчийн эрхийг үнэлэх үйл ажиллагааг нь албажуулах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН