• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 119935

“Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

03 сарын 21, 2019

“Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан”-д өнөөдөр /2019.03.21/ 2016-2018 онд хэрэгжсэн “Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт” инновацийн төслийн удирдагч доктор, З.Энхжаргал тайлангаа хүлээлгэн өгч, ШУТСангийн захирал, доктор С.Намсрайжавд төслийн үр дүнгээ танилцууллаа. 

  Инновацийн төслийн товч танилцуулга

Төслийн нэр: Чихрийн шижин өвчтэй хүнд зориулсан тусгай зориулалтын гутлын хэвлүүрийн зохион бүтээлт нэвтрүүлэлт,

Төслийн хугацаа : 2016-2018 он,

Төслийн удирдагч: доктор З.Энхжаргал,

Гүйцэтгэгчид: П.Насанжаргал, Б.Оюунтуяа, Б.Дун-Эрдэнэ.

Төслийн үр дүн: 

  • Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо-7,
  • Бактер болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гутлын дотрын арьсны технологи-1,
  • Микробын эсрэг идэвх тодорхойлох арга зүй-1,
  • Хөлийн тавхайн ачааллыг тэнцвэржүүлэгч улавч №200002936,
  • Ашигтай загвар-хөлийн тавхайн эмгэгээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зориулалтай гутлын хэвлүүр УБ-ийн дугаар 200002935,
  • Хөлийн тавхайн хэв гажилттай хүмүүст зөвлөгөө өгөх, хэмжилт гутлын шинжилгээ хийх лаборатори-1,
  • Монгол улсын үндэсний стандарт-2
  • Гутлын улны бөх бат тодорхойлох техникийн шаардлага, MNS6764:2019,
  • Гутлын олон нугаралт тэсвэрлэх чадвар толорхойлох техникийн шаардлага MNS6765:2019,

 

Шинжлэх ухаан, технологийн сан