• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 119935

БНХАУ-ын БШУҮС хамтарсан төслийн СШ-ын үр үн

11 сарын 20, 2021

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС БНХАУ-ын Байгалийн Шинжлэх ухааны сангийн хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуйн чиглэлээр 2022 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-БНХАУ-ын хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг хоёр талын холбогдох журмуудын дагуу зохион байгуулж дууслаа. Хоёр талын сонгон шалгаруулалтын нийлбэр дүнгээр дараах зургаан төсөл шалгарсан байна.

Төслийн нэр Удирдагч /Монголын тал/ Гүйцэтгэгч байгууллага /Монголын тал/ Гүйцэтгэгч байгууллага /БНХАУ тал/
1  Бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээ ба дасан зохицох хариу арга хэмжээг оновчтой болгох нь  М.Алтанбагана  Газарзүй, геоэкологийн хүрээлэн Institute of Geographic Sciences and Natural Resources Research, Chinese Academy of Sciences
2 Монгол улсын Сэлэнгэ мөрний сав газар дах мал аж ахуйн зохицуулалтын оновчтой аргачлал ба вэб платформ боловсруулалт О.Алтансүх Монгол Улсын Их Сургууль Institute of Geographic Sciences and Natural Resources Research, Chinese Academy of Sciences
3 Төрөл бүрийн зүсний ямааны ноолуурын гарцыг гэрлийн тусгалын хязгаарлах хяналтаар нэмэгдүүлэх молекул механизмын судалгаа Б.Нарантуяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Inner Mongolia Agricultural University
4 Монгол орны бэлчээрийн зарим ургамлыг ашиглан шинэ нэр төрлийн фитоген малд зориулсан тэжээлийн нэмэлт С.Отгонпүрэв ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль Lanzhou University
5 Хивэгч малд зонхилон тохиолддог шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн оношлогооны арга ба молекул эпидемиологийн судалгаа Б. Сарантуяа ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль Beijing University of Chemical Technology
6  Хятад Монголын эрдэмтдийн хамтарсан хоёр бөхт тэмээний нано-эсрэг биеийн судалгаа  М.Баяржаргал  Хими, химийн технологийн хүрээлэн Tsinghua university