• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 56600

БШУ-НЫ САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛОВ

10 сарын 21, 2020

Боловсрол, шинжлэх ухааны сайдын салбарын удирдлагын ээлжит шуурхай хуралдаан Шинжлэх  ухааны Академи дээр боллоо.

Сар тутам зохион байгуулдаг энэхүү  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажил, үүрэг, даалгаврын биелэлт, үр дүн, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаа хэлэлцдэг уламжлалтай. Мөн салбарын үйл ажиллагааны тодорхой сэдэв, асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцдог жишиг тогтжээ.

Энэ удаагийн хуралдааныг  ШУА дээр түшиглэн монголын шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн асуудлаар илтгэл хэлэлцүүлж санал солилцсон юм. Энэ үеэр  “Их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа” болон “Боловсролын салбарын инноваци нэвтрүүлэлт” сэдвээр Шинжлэх ухааны академи мэдээлэл хийж танилцууллаа.  Эдгээр сэдвийн хүрээнд яам болон харьяа байгууллагын удирдлага  санал солилцож, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар салбарын  сайд Л.Цэдэвсүрэн тодорхой үүрэг чиглэл өглөө.

Дараа сарын хуралдаанаар төрийн өмчийн их сургуулийн сургалтын чанар, хүний нөөц, сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэн танилцуулахыг Монголын Их дээд сургуулиудын Консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүгад үүрэг болголоо.

Эх сурвалж: https://www.ac.mn/c/r?content=1295614&fbclid=IwAR1aXKYBRZMAJkxevFGWwAaWl6MzsfxYQbHZZWyVpEC2FrRWBIJy8Fe7x3k