• 2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

  • Монгол-тайванийн хамтарсан шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

нийт зочилсон хүний тоо 58565

”Буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх” инновацийн төслийн үр дүнг хүлээн авлаа

03 сарын 26, 2021

Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан ”Буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх” инновацийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээн авлаа.

МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно.

Төслийн удирдагч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Удвал инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршуулсан. 

 

Төслийн товч танилцуулга

Төслийн гол зорилго нь тэжээлийн  ач холбогдолтой, өвсний арвин ургацтай уураг амин дэмээр баялаг буурцагт ургамлаар төрөл бүрийн уурагт тэжээл үйлдвэрлэж фермер, аж ахуйн нэгж, малчдын малыг тэжээлээр ханган, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэсэн.   

Захиалагч байгууллага: Боловсрол, шинжлэх ухааны яам,

Төслийн нэр: “Буурцагт ургамлаар уурагт тэжээл үйлдвэрлэх” инновацийн төсөл,

Төслийн хугацаа: 2017-2019 он,

Төслийн гүйцэтгэгч байгууллага: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн,

Төслийн удирдагч: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Гомбосүрэнгийн Удвал,

Гүйцэтгэгчид: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Ч.Уранхайч, Т.Баттогтох, П.Сүхбаатар, Д.Сангажав, Ж.Гантуяа нар хамтран гүйцэтгэсэн.

Төслийн үр дүн

  • Тэжээлийн буурцагт ургамлаар 18, 20, 22 хувийн протеоны агууламж төрөл бүрийн малд зориулан 3 төрлийн жорыг боловсруулсан. Эдгээр жор нь Монгол улсын MNS 2607:2008 стандарт бүхий бүрэн найрлагат багсармал тэжээлтэй харьцуулахад 5.8-9.5 хувиар протеоны агууламж ихтэй, 2.5-2.9 хувиар эслэг багатай байсан.
  • Хэрчигч 9Z-3A, 400-500 кг/цаг, Бутлагч KKL-600. 600 кг/цаг, Холигч FM-200 400-600 кг/цаг Тэжээл хорголжлогч ZLSP-260B 300-450 кг/цаг зэрэг дунд оврын машинаар өргөсөн.
  • 5 га талбайд 2017-2019 онуудад тариалалт хийж 7 тн эрдэнэшиш, 10 тн вандуй, царганы 5 тн ногоон масс хураан авсан.
  • Буурцагт ургамлаар хорголжин тэжээл 5 тн,
  • Багсармал тэжээл 20 тн-ийг үйлдвэрлэв.
  • Царгасаар уурагт тэжээл бэлтгэж, ашиглах зөвлөмж гаргасан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Эндээс татна уу [394.79 KB]