Бүтэц, чиг үүрэг


1327

Нийтэлсэн

17.01.05

Share

ШУТСангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд

1. Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн үндсэн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Төсөв бүрдүүлэх

  • Төсвийн төсөл хүлээн авах, боловсруулах
  • Төсвийн хуваарийн санал авах
  • Өр, авлага барагдуулах

Төсөв хуваарилах

  • Салбар хүрээлэнгүүдийн санхүүжилтийн хуваарилалт хийх
  • Зарцуулалтын эрх нээх
  • СБА-уудыг санхүүжүүлэх

Хяналт тавих

  • Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ хүлээн авах, нэгтгэх тайлагнах
  • СБА-уудын санхүүгийн тайланг хүлээн авах, дараагийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх
  • Эрдэм шинжилгээний зардлын гүйцэтгэл, төсвийн хяналт хийх
  • Зэхэц ажлын авлагын тооцоолол хийх, барагдуулах, хянах
  • Харъяа салбар хүрээлэнгүүдийн санхүүгийн тайлан хүлээн авч шалгах нэгтгэх
  • Санхүүгийн нэгтгэсэн тайлан хүлээн авах, хянах

Сургалт зөвлөгөө өгөх

  • Төслийн санхүүжилтийн зөвлөгөө өгөх
  • Харъяа хүрээлэн төвүүдэд санхүүгийн багц сургалт зохион байгуулах

2. Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Судалгаа боловсруулалтын ажлуудын гэрээ болон явцад хяналт-шинжилгээ хийх;
  • Гадаадын болон дотоодын шинжлэх ухааны байгуллага, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Салбарын болон байгууллагын хэрэгцээт судалгааг хийх, мэдээллээр хангах;
  • Дотоодын ижил төстэй судалгаа хийдэг эрдэмтдийн оролцоог дээшлүүлэх талаар сургалт, семинар зохион байгуулах, мэдээллээр хангах;
  • Гадаадын болон дотоодын хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх боломжийг судлах, холбох;
  • Судалгаа боловсруулалтын ажлын мэдээллийн санг бүрдүүлэх;

3. Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Диссертаци, СБА-ын тайлангийн бүрэн эхийг хүлээж авах, итгэмжлэн хадгалах;
  • СБА, эрдэмтэн, диссертацийн мэдээллийн сан баяжуулах, хөгжүүлж боловсронгуй болгох;
  • Шинжлэх ухааны ололт, амжилт болон эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах;
  • Ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд болон мэдээллийн сангаар үйлчлэх;
  • Судалгаа боловсруулалтын ажлуудын талаарх мэдээллээр цахим хуудсыг шинэчлэх, байнгын ажиллагааг хангах;
  • Эрдэмтдийн СБА-ын үр дүнг бизнесийн байгууллага, хүмүүстэй холбох, зах зээлд нэвтрүүлэх, сурталчилах;

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.