Монгол-Солонгосын хамтарсан судалгааны төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна


2562

Нийтэлсэн

16.12.23

Share

 1.    Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Солонгосын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны дараах салбар, чиглэлийн ажлууд байна:

·    Байгалийн нөөцийн хадгалалт хамгаалалт болон зохистой ашиглалт /Conservation and utilization of natural resources/

·    Өндөр технологи, мэдээллийн технологи /High-tech, information technology/

·    Био нөөц /Bio resources/

2.    Уралдааны нөхцөл

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Солонгосын талын төслийг ҮСС тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба монгол, солонгосын оролцогчид өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.

Хоёр талын дэмжлэг хүлээсэн 2 төсөл сонгон шалгаруулна. Шалгарсан төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНСУ-ын ҮСС хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 3 жил байна.

3.    Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар цахимаар өргөн мэдүүлнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн саналыг монгол хэл дээр боловсруулсан байх ба сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: (976-51)-263181

 Эх сурвалж: http://www.mecss.gov.mn/post16121207

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.