Онцлох мэдээ


“100 САЯАС ХЯЗГААРГҮЙ” ЭРДЭМТДИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийтэлсэн: 2018-09-06

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын "Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-100 саяын шагнал хүртсэн 5 эрдэмтэдтэй уулзах нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн шинэ номын сангийн хурлын танхимд өнөөдөр /2018.09.05/ боллоо. Шинжлэх ухаан, технологийг түгээн дэлгэрүүлж, улс орныхоо эдийн засагт бодиттой хувь нэмэр оруулж буй академич, эрдэмтэн, инженер нэр хүндтэй эрхэмүүдтэй нүүр тулан уулзаж мэдлэг, үнэтэй сайхан үг, сургаал, ажлын туршлага солилцох арга хэмжээнд Монгол Улсын ШУА-ын академич, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, залуу судлаач, МУИС, ШУТИС-ийн багш, оюутан, ТЭЦ-II-ын инженерийн төлөөлөл зэрэг 100 орчим зочид оролцов.

ХАРААГҮЙ БОЛОН ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ БЯЦХАН СУРАГЧИД “БРАЙЛЬ-КИРИЛЛ” ХОСОЛСОН 5 ХИЧЭЭЛИЙН СУРАХ БИЧИГТЭЙ БОЛЛОО

Нийтэлсэн: 2018-09-03

Хараагүй болон харааны бэрхшээлтэй бага боловсролын 3 дугаар ангийн брайль-кирилл хосолсон хичээлийн сурах бичгийг 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр тусгай 116 дугаар сургуулийн бяцхан сурагчдадаа хүлээлгэн өглөө.

МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАН ОЛОН УЛСЫН “МАНЖУУР-2018” ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ 5 ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ

Нийтэлсэн: 2018-07-17

Олон улсын 15 дах удаагийн “Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн” энэ сарын 6-7-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотноо болж, Монголын төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

АНАГААХ УХААНЫ ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЯВЦЫН ҮР ДҮНГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийтэлсэн: 2018-06-26

Анагаах ухааны салбарт зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношилж, мэс заслын эмчилгээний шинэ технологийг иж бүрнээр эмнэл зүйн практикт нэвтрүүлэх цөм технологийн төсөл дээр Монголын зүрх судасны чиглэлээр ноён оргил нь болсон 12 эрдэмтэн, судлаач, докторууд П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн профессорын удирдлаган дор 2016-2018 онуудад багаар ажилласны үр дүнд эмчилгээний гурван шинэ технологи, инноваци нэвтрүүлсэн талаар тайлангийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийх нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.