ШУТСангийн захирал Д.Энхжаргал ахмад эрдэмтэн, профессор Д.Дандийг хүлээн авч уулзлаа.


1896

Нийтэлсэн

17.01.04

Share

        Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргалтай Монгол улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Д.Дандий,     түүний охин анагаахухааны доктор Д.Оюунгэрэл нар уулзаж халуун дотно яриа өрнүүллээ.

         Доктор Д.Дандий гуай эрүүл мэндийн салбарт 60 шахам жил ажиллаж байгаа бөгөөд ялангуяа анагаах ухааны иммунобиологийн бэлдмэлийн үйлдвэрлэл,      судалгааг эх орондоо хөгжүүлэхийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулсан Биоанагаахын судлаач, шилдэг зохион бүтээгч, үйлдвэрлэл, технологи дээр дагнан      ажилласан манай цөөн эрдэмтдийн нэг билээ.

     Биоанагаахын чиглэлээр: 

  • 200 шахам илтгэл, өгүүлэл, мэдээллийг гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлж 
  • гемодиализын бикарбонатад суурилсан ацетатын уусмал 
  • цусны уурагт бэлдмэл – альбумин 
  • Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин 
  •  хүний хэвийн болон стафилакоккын эсрэг иммуноглобулин гистаглобулин, протеин, шиллэг эд

    зэрэг 30 гаруй нэр төрлийн чанар сайтай үр өгөөжтэй биобэлдмэлийг санаачлан хамтран зүтгэгчид шавь нарынхаа хамт эрүүл мэндийн практикт нэвтрүүлж      олон мянган хүний эрүүл мэндийг нөхөн сэргээх, анагаах буянтай үйлсийг бүтээж яваа ахмад эрдэмтэн юм.



Д.Дандий гуай Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлсэн олон төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд “Меланодермин ДОЦ шинэ биобэлдмэлийг үйлдвэрлэл практикт цогцооор нэвтрүүлэх” инновацийн төслийг амжилттай хэрэгжиж байгаа тухайгаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн тэрээр Шинжлэх ухаан технологийн санд Инновацийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлснээс олсон орлогоосоо хандив өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Мэдээг бэлтгэсэн: О.Мөнхтуяа /Мэргэжлийн сэтгүүл мэргэжилтэн/

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.