“Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ” нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулагдлаа


3014

Нийтэлсэн

17.02.08

Share

  “Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ” нээлттэй үйл ажиллагаа 02 сарын 06-ны өдөр Шинжлэх ухаан технологийн сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.
 
Нээлттэй үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар болон эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн захирал эрдэмтэд оролцлоо.
 
 
Нээлттэй үйл ажиллагаа 2 үе шаттай явагдлаа.
      1. Засгийн газрын 2015 оны 267 дугаар тогтоол “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам” -ын 6.4 заасны дагуу үр дүн нь гарсан гурван бүтээлийн орлогын 2 хувийг Шинжлэх ухаан технологийн санд төвлөрүүлэх үйл ажиллагаа явагдлаа.
 
Үүнд:  
 
    2014-2016 онд хэрэгжсэн Д.Дандий удирдагчтай Монсерум ХХКомпаний хэрэгжүүлсэн Меланодермин Доц шинэ био бэлдмэлийг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн инновацийн төсөл,
 
    2015-2016 онд хэрэгжсэн Б.Баттөр удирдагчтай Мал эмнэлгийн хүрээлэнгийн хэрэгжүүлсэн Малын хатги, шавжийн эсрэг үйлдэлтэй шинэ эмийн үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн инновацийн төсөл,
 
    2013-2016 онд хэрэгжсэн Ч.Батсүх удирдагчтай Технологийн инкубатор төвийн хэрэгжүүлсэн Хуурай сүү үйлдвэрлэх зэхэц ажлын төсөл.
 
Энэхүү төвлөрүүлсэн орлого нь цаашид залуу эрдэмтэд, судлаачдыг дэмжих, гарааны компани болон шинэчилсэн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.
 
 
 
 
2. “Оюуны өмчийн үнэлгээ” сэдэвт сургалтын хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачдаас оюуны бүтээл патентыг хэрхэн үнэлүүлэх, эргэлтэнд оруулуулах тухай санал гаргасантай холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн сангаас Оюуны өмч, Улсын бүртгэлийн газартай харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.
 
 
Хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласны үр дүнд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд Шинжлэх ухаан технологийн сангаар дамжуулан оюуны өмчөө үнэлүүлэхээр боллоо.
 
 ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.