Сонгон шалгаруулалтын зар


2114

Нийтэлсэн

17.02.14

Share

“Хөрөнгө оруулалтын менежментийн компани” үүсгэн байгуулах баг сонгон шалгаруулна.

Монгол эрдэмтдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, санхүүжилтийн шинэ механизм бий болгох, инновацийн экосистемийг төлөвшүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан технологийн сан”-тай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах багийг сонгон шалгаруулна.

“Шинжлэх ухаан технологийн сан” нь шалгарсан багтай сангийн хөрөнгөөр бий болсон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах болон сангийн логог барааны тэмдэгтээр ашиглах давуу эрх олгон гэрээ байгуулна.

Сонирхсон баг доорхи шаардлагыг хангасныг батлах бичиг баримтуудыг, ШУТС-тай хамтран ажиллах гэрээний саналын хамт ирүүлнэ үү.

Багт тавигдах шаардлага :
  1. "Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны тухай журам"-ын холбогдох шаардлагуудыг бие даан хангаж Санхүүгийн зохицуулах хороонд “Хөрөнгө оруулалтын менежментийн компани” байгуулах бичиг баримтыг бүрдүүлэх санхүүгийн болон хүний нөөцтэй байх.
  2. Хөрөнгө оруулалт инновацийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
Материал хүлээн авах :

Шаардлагыг хангасан баг доорх  хаягаар холбогдон гүйцэтгэх Ажлын удирдамж болон холбогдох мэдээллийг авч болох ба өөрийн саналыг холбогдох материалын хамт дээрхи мэйл хаягаар явуулах эсхүл өөрийн биеэр 2017 оны 03 дугаар сарын 30 -ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТСанд авчирч өгнө үү. Ирүүлсэн материалд үнэлгээ хийж, цөөн тооны баг болон мэргэжилтнийг ярилцлагад дуудах ба материалыг буцаан олгохгүйг анхаарна уу.

Материал хүлээн авах хаяг :
Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр
Утас: +976 327634
И-мэйл: Tuvshintur@stf.mn

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.