Гарааны компаниудын төлөөлөлтэй санал солилцох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.


4106

Нийтэлсэн

17.02.10

Share

Шинжлэх ухаан технологийн сангаас эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэдэх гарааны 31 компанийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт, ярилцлага 2017 оны 02 сарын 10 өдрийн 11 цагт ШУТСангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 
 Нээлттэй хэлэлцүүлгийн зорилго нь гарааны компаниуд өөрийн ноу хау туршлага, үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлын талаар харилцан нээлттэй санал солилцох юм.

  1. Гарааны компанийн статистик мэдээлэл-Д.Энхжаргал. Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор,
  2. Гарааны бизнесийн эко систем П.Наранцэцэг. Мэдээллийн технологийн үндэсний паркийн Инкубатор бизнес хөгжлийн төвийн дарга,
  3. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх гарааны компаниудын өнөөгийн байдал, туршлагаас Ч.Баасандаш. ШУТИС-ийн проректор, доктор,
  4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх гарааны компаниудын өнөөгийн байдал, туршлагаас Ц.Билэгтсайхан. АШУҮИС-ийн Цөм лабораторийн эрхлэгч, доктор,
  5. Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниудын өнөөгийн байдал, туршлагаас Ц.Бямбажав. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор,
  6. Олон улсын гарааны компанийн жишээнээс Д.Түвшинтөр. Шинжлэх ухаан технологийн сангийн МСМХ-ийн дарга, доктор

Хэлэлцүүлэгт оролцогчид Инновацийн тухай хууль, гарааны компани байгуулах тухай журмын эрх зүйн уялдаа холбоог сайжруулах, Төрийн худалдан авалтад эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны  компанийн  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү оруулах талаар санал дэвшүүлж байлаа. 

     

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.