Сакура 2017, Японы шинжлэх ухааны салбартай танилцах хөтөлбөр


1910

Нийтэлсэн

17.02.21

Share

JST буюу Японы Шинжлэх ухаан Технологийн агентлагаас Азийн шинжлэх ухааны салбарын залуу мэргэжилтнүүдийг дэмжих Sakura Science 2017  хөтөлбөрт Монголоос  БССШУЯ, ШУА болон ШУТСангаас нийт 10 хүн 2017.02.05-11 хамрагдаж амжилттай оролцоод ирэв.

NIMS, Материалын шинжлэх ухааны хүрээлэн, Төслийн удирдагч Др. Ислам Ашрафул: Нарны зайны шинэ материалын талаарх танилцуулга 

JST-гээс гадна Японы БССШУЯ, Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх нийгэмлэг, Цукуба их сургууль, NIMS, KOSEN, RIKEN,  г. м. дэлхийн топ 10-т ордог Судалгааны хүрээлэнгүүд, ижил төстэй байгууллагуудтай танилцаж цаашид улам нягт холбоотой ажиллах талаар санал бодлоо хуваалцаж, Монгол Японы хоорондын Шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллахаар тохиролцов.

Япончууд илүү олон Монгол оюутан, судлаачдыг  хөтөлбөрт хамрагдуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Японы Шинжлэх ухааны санхүүжүүлэгч агентлагууд болон судалгааны хүрээлэнгүүдийн талаар Монголд илүү дэлгэрэнгүй танилцуулж гүүр болж ажиллахыг  хүсэв. 

Богино хугацааны хөтөлбөрт оролцогчид мөн Шинээр гарч ирж буй шинжлэх ухаан, инновацийн үндэсний музей,  Үндэсний түүхийн музейг үзэж, өндөр технологийн орны дэвшилтэт шинжлэх ухааны хөгжилийг мэдэрч, хангалттай нарийн мэдээлэл цуглуулж эх орондоо буцаж ирээд  цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэж ажиллахаар болов. 


Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.