Санал хүлээн авна.


1751

Нийтэлсэн

17.03.06

Share

Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хүрээлэн, төвд судалгааны ажил хийж буй залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй судалгаа хийх аргыг эзэмшүүлэх, зорилгоор олон улсын жишигт нийцсэн эрдэм шинжилгээний арга зүйн талаар сургалт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан эрдэмтэн багш нарыг сонгон шалгаруулж хамтран ажиллана. Сургалтыг  дараах чиглэлийн хүрээнд зохион байгуулна. Үүнд:
1. Эрдэм шинжилгээний ерөнхий арга зүй, олон улсын практик туршлага, судалгааны ажил, нийтлэл бичих, сэтгүүлд нийтлүүлэх туршлага;
2. Олон улсын жишигт нийцэхүйц эрдэм шинжилгээний нийтлэлийг англи хэл дээр бичих дадлага эзэмшүүлэх;
3. Эрдэм шинжилгээний тооцоолол, өгөгдлийн анализ, өгөгдлийн боловсруулалт хийх, шинжилгээ хийх аргачлалтай танилцах, тооцооллын тусгайлсан програм хангамжийг эзэмшүүлэх;
4. Математик анализ, статистик боловсруулалт, магадлалын онолын үндэс, өгөгдлийн уурхайн тандалтын алгоритмуудыг эзэмших;
Дээрх чиглэлээр багшлах хүсэлтэй эрдэмтэн багш нар та бүхнийг 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 17:00 цаг  хүртэл Шинжлэх ухаан технологийн сангийн 323 тоотод хүлээн авч уулзана.  
 
Холбоо барих утас: 70002542
ШУТСАН, МЭДЭЭЛЛИЙН САН, МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.