Харвардын их сургуулийг төгсөгчдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт боллоо


1813

Нийтэлсэн

17.03.15

Share

Өнөөдөр буюу 2017.03.15-ны өдөр, лхагва гарагт Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал Харвардын Их сургуулийг төгсөгчдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ. Санал солилцох уулзалтанд:

  • Глобал удирдагч дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б.Отгонбаяр,     
  • Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Харвардын их сургуулийн магистр Ч.Мэргэн,  
  • 1-р эмнэлэгийн Төсөл, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга, Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр Н.Сувдмаа нарын төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Санал солилцох уулзалтын үр дүнд гадаадад төгссөн залуу эрдэмтдийг нэгтгэх, тэдний мэдлэг, боловсрол дээр тулгуурлан Шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх гарцын шинэ шийдлийг эрж, хайх цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход чухал уулзалт болсныг дурдах нь зүйтэй.   

 

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.