Ж.Самбуугийн нэрэмжит мал аж ахуйн хүрээлэн

2658

Нийтэлсэн

17.03.22

Share

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТОВЧ ҮР ДҮН  

Мал аж ахуйн хүрээлэнгээс 100 гаруй эрдэмтэн түүний дотроос  шинжлэх ухааны доктор 16, Монголын  шинжлэх ухааны академийн гишүүн 11, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн 20, төрийн шагналт 11, гавьяат 11, профессор, дэд  профессор 20 гаруй төрөн гарч,  шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн өндөр  мэдлэг  чадвартай ажилтнуудыг бэлтгэсэн. 
 Тус хүрээлэнгийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын удирдлага, шууд оролцоотойгоор хонины 13 үүлдэр, 2 үүлдрийн хэсэг, 4 үржлийн хэсэг, 2 омог, арвин ашиг шимт удам 26, үхрийн 2 үүлдэр, 1 хэвшил, тэмээний 2 үүлдэр, 2 омог, ямааны 5 үүлдэр, 1 үүлдрийн хэсэг, 3 омог, 1 үржлийн хэсэг, адууны 1 үүлдэр, 2 омог, 1 хэвшил, 2 удам, зэрлэг бодон, нутгийн гахайн гибрид сүрэг, монгол сарлаг, цаа буга болон зөгийн удам шинээр бий болгосон буюу илрүүлэн баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.  Мөн нутагшуулсан болон тарималжуулсан шинэ сортын ургамлын зүйл, ашигтай бактерийн омог, шим бордоо, багсармал тэжээл, зураг төсөл зэрэг 109 нэр төрлийн биет зүйл болон олон тооны техникийн баримт бичиг боловсруулан үйлдвэрлэлд нэврүүлжээ.

МАЛ АЖ АХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР

Мал аж ахуйн шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа нь монгол малын биологи, аж ахуйн онцлогийг илрүүлэн тодорхойлох, уламжлалт болон орчин үеийн селекцийн арга ашиглан малын үржил, ашиг шимийн чанарыг сайжруулах, тэжээллэг маллагааны технологийг боловсронгуй болгох, мал аж ахуйн судлалд орчин үеийн удам зүй, биотехнологийн ололтыг ашиглах, , мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарт үнэлгээ өгөхөд чиглэгддэг.  Тус салбар нь одоогоор малын генетик, генофонд, малын нөхөн үржихүй биотехнологи, мал аж ахуйн бүтээгдэхүүн судлал гэсэн 3 лабораторийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.