Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжигдсэн 3 төслийн үр дүн САJMS сэтгүүлд нийтлэгдлээ


2062

Нийтэлсэн

17.03.28

Share

Анагаахын Шинжлэх Ухааны Төв Азийн Сэтгүүл /САJMS-Central Asian Journal of Medical Sciences/-ийг 2015 оноос хэвлэлтэнд гарч эхэлсэн бөгөөд АШУҮИС-ийн анагаах ухааны ололт, амжилтыг англи хэл дээр нийтэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
САJMS сэтгүүл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлуудын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд Монгол улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн бусад орны эрдэмтдэд олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломжийг олгодог. Эрдэм шинжилгээний өгүүллүүдийг онлайн бүртгэлийн системээр (www.cajms.mn) хүлээн авч, эрдэмтэн профессорууд 3 сарын хугацаанд хэд хэдэн шат дамжлагаар шүүн засварлаж хэвлэн нийтлүүлдэг байна.


Шинжлэх ухаан технологийн сан АШУҮИС-ийн эрхлэн гаргадаг САJMS сэтгүүлтэй 2017 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжигдсэн 3 төслийн үр дүнгийн талаар эрдэм шинжилгээний  дараах өгүүллүүд тус сэтгүүлд нийтлэгдсэн. Үүнд:

  1. М.Хосбаярын  “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх нь” төсөл, 2015 оны 7 сараас одоог хүртэл үргэлжлэн хийгдэж байгаа төслийн хүрээнд “Шүдний цооролт үүсгэх бичил биетний хоорондын хамаарлыг харьцуулан судалсан нь”;
  2. Ч.Түвжаргалын “Зүрхний нээлттэй мэс засал ба үрэвсэл; Системийн үрэвслийн хариу урвалыг бууруулах асуудал” суурь судалгааны төсөл, 2014-2016 оныг хүртэл үргэлжилсэн төслийн хүрээнд “Зүрхний нээлттэй мэс заслын үеийн интерлейкин ба бусад үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүд”; 
  3. Г.Батбаатар “Бөөрний түдгэнцэрийн үрэвсэл, атопийн дерматитийн үед ийлдсийн аутоэсрэг бие, дархлааны эсүүдийн фенотип, үрэвслийн цитокины эд дэх хуримтлалыг тодорхойлох” судалгаа, 2012-2014 оныг хүртэл үргэлжилсэн төслийн эрдэм шинжилгээний өгүүлэл.

Анагаахын Шинжлэх Ухааны Төв Азийн Сэтгүүл-/САJMS/-д эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхдээ санхүүжүүлэгч байгууллагын нэрийг дурдаж “Академи соёл”-ыг түгээн дэлгэрүүлж буй эрдэмтдэд Шинжлэх ухаан, технологийн сангийн зүгээс талархал илэрхийлье.

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.