“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөгт эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны компаний төлөөлөл оролцож байна


1540

Нийтэлсэн

17.04.07

Share

МУ-ын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн  бодлого,  зохицуулалтын   газар,  Компаний  засаглалын үндэсний зөвлөлөөс  зохион байгуулж   буй “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт Шинжлэх ухаан технологийн сан оролцож байна.

 

 

Өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд орших юм.  

       Тус өдөрлөгийн хүрээнд Шинжлэх ухаан технологийн сангийн зүгээс эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны компаний 21 төлөөллийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг  сурталчлан  таниулах, хэрэглэгчдэд хүргэх зорилгоор оролцож байна.

Өдөрлөгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, эх оронч төрийн худалдан авалтаар дэмжин, борлуулалтын сүлжээг өргөтгөх зорилгоор үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс дээжлэн оруулсан “Монголд үйлдвэрлэв” товхимлыг гардуулсан бөгөөд  товхимолд  эдгээр эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны  компани, бүтээгдэхүүний танилцуулга нийтлэгдсэн.

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөг 2017 оны 04 сарын 7,8 -ны өдрүүдэд буюу баасан, бямба гарагуудад 09.00-18.30 цаг хүртэл “Тэнгэр плаза” төвд зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт оролцож буй  эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны компаний хамт олонд талархал илэрхийлье.

                                                                ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.