“Дээшлэх амьдралын эх-Инноваци” онол практикийн бага хурал боллоо.


1605

Нийтэлсэн

17.04.25

Share

     Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шийдвэр, МУ-ын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасныг үндэслэн жил бүрийн 04 сарын 26 өдрийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
        Энэ жил “Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд 2017.04.25-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн хурлын танхимд “Дээшлэх амьдралын эх-Инноваци” онол практикийн бага хурал, үзэсгэлэнг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгууллаа.
        Бага хуралд Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл,  шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчид, зохиогчийн эрхийн салбарт ажилладаг байгууллагын төлөөлөл болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, оюуны өмчийн салбарын  ажилтан, албан хаагчид зэрэг нийт 150 хүн оролцсон.
     Хурлын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол”, “Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн чиг хандлага”, Програм хангамжийн лицензийн асуудал, Оюуны өмчийн үнэлгээний асуудал, Оюуны өмч барьцааны зүйл болох нь сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инноваци болон зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг  амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагууд туршлагаасаа хуваалцсан бөгөөд ШУТСангийн захирал, доктор Д.Энхжаргал “Инновацийн төслийн үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
     ШУТСангийн зүгээс эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны компанийн 25 төлөөллийн 60 гаруй нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэнг зохион байгуулж, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, хэрэглэгчдэд хүргэхийг зорилоо.

 

 

 

 

 

 


Үзэсгэлэнд оролцсон нийт эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, гарааны компанийн төлөөлөлд талархал илэрхийлье.
 
                                                             ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.