БСШУСЯам, ХНХЯам, НҮИГазар,  ШУТСан, ШУТИСургууль хамтран “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”-г зохион байгуулав.


1222

Нийтэлсэн

17.05.10

Share

“Монголын инновацийн 7 хоног - 2017” арга хэмжээний хүрээнд Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”–г 05 сарын 10-ний өдөр зохион байгуулав.
Үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм-эдийн засгийн бүхийл хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос- үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд оршлоо.
“Инновацийн нээлттэй үзэсгэлэн”-д эрдэм шинжилгээний хүрээлэн, түүний дэргэдэх гарааны компани, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцсон. 
Үзэсгэлэнд инновацийн төслийн үр дүнд гарсан ном товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин онoшлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл,  малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ соорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид , бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/  бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХААН-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхай нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи ноос, ноолуур, арьс ширэн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлэв.

 

 

 

                                                       ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.