МАНЖУУР ХОТОД БОЛОХ ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН-д 5 сарын 18 хүртэл бүртгэнэ.


1450

Нийтэлсэн

17.05.11

Share

                                                                     ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго: 
Монгол улсын орчин үеийн хөгжлийн үндэс болох инновацийг дэмжих, Монгол улсын шинжлэх ухааны ололт амжилтууд, бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, үзэсгэлэнд оролцож буй нэг бүсийн улс, орнуудаас харилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоож улмаар бизнесийн зах зээлээ өргөжүүлэхэд оршино.  
Зохион байгуулагч: 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Шинжлэх ухаан технологийн сан 

Хамрах хүрээ: 
Үзэсгэлэнд оролцогч улс орнууд: БНХАУ, ОХУ, БНСУ, Монгол улс, ТУХН буюу Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (хуучин ЗХУ-ын харьяа байсан улсууд)
Оролцогч улс орнуудын онцгойлон оролцох салбарууд:  Өндөр технологи,хөнгөн үйлдвэр, Эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, барилга, хөдөө аж ахуй, анагаах ухаан,шинэ технологи, сансар судлалын салбарын дэвшилтэт технологи 
Монгол улсаас ШУ-ны үр дүн, инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зарж борлуулах, бизнес уулзалт, технологи дамжуулах, мэдээлэл солилцох зэрэг цогц арга хэмжээнүүд зохион байгуулна. 
Үзэсгэлэнгийн үеэр  форум хэлэлцүүлэг,  хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурах зэрэг арга хэмжээг зохион байгуулах боломжтой.

Хугацаа:  
ШУТСанд  бүртгүүлэх хугацаа: 5 сарын 18
Үзмэр, бараа бүтээгдэхүүнээ байршуулах цаг: 2017оны 7 сарын 1-2 
Үзэсгэлэн болох хугацаа: 2017 оны 7 сарын 3-5
Үзэсгэлэн болох газар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төв
Үзэсгэлэнд оролцоход анхаарах зүйлс:
-    Хүрээлэнгүүдээс зөвхөн захирлууд, ЭНБД нар оролцоно
-    Хятад талын холбогдох байгууллагын чиглэлээ тодорхой зааж өгнө
-    Үзэсгэлэнд оролцогчийн анкет бөглөж бүртгүүлнэ.  
Үзэсгэлэнгийн нэгж талбай:                       3х3 м2 
Рекламны самбарын зөвшөөрөх хэмжээ:             1.2м×0.9м  

Оролцогчийн анкет болон бүтээгдэхүүний бүртгэлийн загварыг эндээс татаж авна уу

Холбогдох хаяг:
ШУТСан Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б. Ганцэцэг
гар утас 88112968 gantsetseg@stf.mn 

ШУТСан Гадаад харилцааны мэргэжилтэн Ш. Тэгшжаргал
гар утас 95779912 foreignaffair@stf.mn 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.