“Эмнэлэг-Ногоон орчин” аяныг дэмжиж ногоон төгөл байгууллаа


1608

Нийтэлсэн

17.05.23

Share

Шинжлэх ухаан технологийн сангаас санаачлан зохион байгуулсан  “Эмнэлэг-Ногоон орчин” аянд  Зоонозын өвчин судлалын үндэсний төв нэгдлээ. Уг уриаг дэмжиж тус төвийнхөн “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан байгууллагынхаа ойр орчмыг эко орчин болгож, ногоон хувьсгал хийлээ.

 

Мод суулгах эко ажилд Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал, ЗӨСҮТ-ийн Н.Цогбадрах захиралтай төвийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах өөрийн нутаг дэвсгэрд 300 гаруй мод, бут тарьж, зүлэгжүүлэн “бяцхан” ногоон төгөл босгосон юм.

 

Нийслэлд шинээр тарьж ургуулах бүх төрлийн мод, ургамлын суулгацыг эх орны эрс, тэс онцлог уур амьсгалд зохицсон нэмэлт хөрс бүхий “био нүүрсэн бордоо”-той хамт тарьж, урт удаан амьдрах чадвартай ногоон байгууламж байгуулах зорилготой “Эмнэлэг-Ногоон орчин” аян үргэлжилж эрдэмтэн, эмч, эмнэлгийн ажилтан зорилго хүчээ нэгтгэлээ. Модлог ургамлын ургалтын хугацааг уртасгах, байгалийн хүчин зүйлд тэсвэр сайтай болгож улмаар олон талын эерэг нөлөөлөл үзүүлэх  “био нүүрсэн бордоо” нь манай эрдэмтдийн гарган авсан инновацийн бүтээгдэхүүний нэг юм. XXI зууны шинжлэх ухааны хувьсалыг түргэсгэхэд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн, судлаачдын шинэ бүтээлийн нэг болох “био нүүрсэн бордоо” монгол хөрсөнд нутагшиж, “амьдралд” нэвтэрч байна.

 

ШУТСангаас санаачилсан “Эмнэлэг-Ногоон орчин” аяныг дэмжин тус төвийн хамт олон Монгол эрдэмтдийнхээ бүтээлийг амьдралд нэвтрүүлж байгууллагаа ногоон эко болгож чадсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж энэ сарын 16,19-ний өдрүүдэд ногоон байгаль дунд 2 өдөр ажиллалаа.

 

“ЭМНЭЛЭГ-НОГООН ОРЧИН” аяны мод тарих сайн үйлсийн аянд бидэнтэй нэгдэхийг Та бүхэнд уриалж байна.

 

 

 

 

 


 
 

                                  ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.