ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич И.В.Бычковын айлчлалын эргэн тойронд


1591

Нийтэлсэн

17.06.15

Share

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатартай уулзлаа

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич  доктор, профессор И.В.Бычковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 
 
    

ШУТСангийн санаачлагатай 2 өдрийн айлчлалын зорилгыг сангийн захирал, доктор Д.Энхжаргал БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт уламжилсан ба Монгол Улсын тэргүүлэх салбар, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах төслийн жагсаалтыг нэгтгэж, Монгол-Орос-Хятадын хамтарсан том төслийг 2018 оноос хэрэгжүүлэх гарц бий болгох асуудлыг хөндсөн чухал уулзалт болсон юм.
 Сайдын уулзалтын дараа хүндэт зочин И.В.Бычков Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэнгээр зочилж, Монгол инновацийн судалгаа, үйлдвэрлэл, үйл ажиллагаатай товч танилцлаа.  
 Хими, химийн технологийн хүрээлэн: Нүүрсийг шингэн “алт” болгох инновацийн лабораториор зочлов. 
 

 


 
Нөөц нь өдөр тутам багассаар байгаа нефтийг бус арвин их сан хөмрөгтэй нүүрсээ монгол эрдэмтэд бензинд хувиргах туршилт судалгааныхаа ажлыг энэ лабораторит үйлдвэрлэж байна.  Өнөөдрийн байдлаар Монгол орны 12 ордын нүүрснээс гаргаж авсан шингэн бүтээгдэхүүний дээж Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лабораторит  “төрсөн” төдийгүй туршилт амжилттай явагдаж байна. Удахгүй импортын бензинийг орлох инноваци эндээс мэндлэх юм. Тус хүрээлэнгийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний багийн хамт олондоо амжилт хүсье.
 

Шонхорыг дээдлэдэг арабчуудын хайртай шонхор шувууг тус хүрээлэнгийн цонхны цаанаас харах ховор тохиолдол айлчлалын Ажлын хэсгийнхэн бидэнд тохиолоо. Арабын бэлэг тэмдэг болох энэ шонхор шувуу тус хүрээлэн хавьцаа үүрээ зассан байх магадлалтай гэж эрдэм шинжилгээний ажилтнууд хэлж байв. Юутай ч энэхүү ховор тэнгэрийн амьтан биднээс үргэж нисэхийг урьталгүй “хоолоо зооглож” ийнхүү эрдэмтэн, судлаачдын бүс нутагтай ханьссан байх нь ховор төдийгүй сонин тохиолдол байлаа. 
 
Айлчлал Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд үргэлжлэв
 
 
Айлчлал Физик технологийн хүрээлэнгээр өндөрлөв
 
 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.