Монгол-Тайванийн хамтарсан судалгааны төсөл, Симпозиумыг сонгон шалгаруулах хамтарсан хурал зохион байгуулагдлаа


1578

Нийтэлсэн

17.07.25

Share

Шинжлэх ухаан технологийн санд Монгол-Тайванийн хамтарсан судалгааны төсөл, симпозиумыг сонгон шалгаруулах хамтарсан хурал өнөөдөр /2017.07.25/  боллоо. 

Монгол-Тайванийн хамтарсан хуралд Тайвань талыг төлөөлж ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын захирал Ноён Чоа-Минг Фуг, Тайванийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайванийн төлөөлөгчийн газрын 1-р нарийн бичгийн дарга Ма Жүнь, Монгол талыг төлөөлж Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцлоо.
Хурлын үеэр Монгол, Тайвань талын төлөөлөгчид хамтарсан судалгааны төсөл, симпозиумыг сонгон шалгаруулж, дараа жилийн сонгон шалгаруулах хамтарсан төсөл, симпозиумын чиглэлийг тодорхойлж, санал солилцов.

Хамтарсан хурлаар Монгол-Тайванийн хамтарсан 3 төсөл, 1 симпозиумыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулав. Үүнд:

Төслийн нэр

Төслийн удирдагч

 

ТӨСӨЛ

 

1.

Ойгон нуурын химийн болон бактерийн бүлгэмдэлийн судалгаа, улирлын өөрчлөлт ус болон хурдасд нөлөөлөх

О.Болормаа

Sen-Lin Tang

 
 

2.

Гиперлипидемия цусанд өөх тос ихсэх өвчний үе дэх Хятад болон Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний үр дүнг хэл оношлогооны тусламжтайгаар үнэлэх нь

Н.Сайнбуян

John Y.Chiang

 

3.

Микро шингэн дэх бактерийг цахилгаан диэлектрикийн аргаар таних

И.Цэрэн-Онолт

Fan Gang Tseng

 

симпозиум

 

1.

Taiwanese-Mongolian joint symposium on complex PCI: From plaque morphology to succesfull intervention

Bayasgalan Gendaram

 

 

 

Шалгарсан судалгааны төсөл, симпозиумын баг, хамт олны цаашдын ажилд амжилт хүсье. 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.