БНХАУ-ын Үндэсний суурь судалгааны сантай хамтран ажиллах гэрээ байгуулав


762

Нийтэлсэн

17.07.31

Share

БНХАУ-ын үндэсний суурь судалгааны сан (National science foundation of China-NSFC)-гаас 2017 оны 07 сарын 03-04-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулсан “Бүс ба зам” хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагаа, шинжлэх ухааныг санхүүжүүлэх олон улсын симпозиумд ШУТСангийн захирал Д.Энхжаргал амжилттай оролцоод ирлээ. Тус симпозиумд 32 орны үндэсний болон бүс нутгийн Шинжлэх ухаан, технологийн сан, Агентлаг, Олон улсын байгууллагуудын нийт 90 орчим төлөөлөгчид чууллаа.
 
Энэ үеэр МУ-ын БСШУСЯам, Шинжлэх ухаан технологийн сан БНХАУ-ын Үндэсний суурь судалгааны сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

 

 

“Бүс ба зам” симпозиумд оролцсон төлөөлөгчид шинжлэх ухаан, технологийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, гадаад хамтын ажиллагааны туршлагаасаа хуваалцахын хамт ирээдүйд хамтран ажиллаж болох боломжуудыг хэлэлцсэн явдал бөгөөд “Бүс ба зам” хөгжлийг дэмжсэн шинжлэх ухааны хамтын ажиллагааг сайжруулахын тулд бүс нутаг, улс орнуудын тулгамдаж буй нийтлэг асуудлуудын талаар шийдвэрлэхэд хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм. 

Мөн олон талт хамтын ажиллагааг бий болгох урьдчилсан угтвар ажил болох тунхаглал батлахын хамт үйл ажиллагааны төлөвлөгөө (action plan)-ний эхний хувилбарыг боловсруулж, цаашид сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан ажил хэрэгч симпозиум болсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.