БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО-2017” ХОЁР ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УРИЛГА


2231

Нийтэлсэн

17.08.23

Share

Зорилго:

Хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёл болон бизнес эрхлэгчдийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орнуудаас харилцан туршлага солилцох улмаар Монгол Улсын шинжлэх ухааны ололт амжилтыг сурталчлах, инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, үзэсгэлэнд оролцогч орнуудаас харилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах боломжийг олгоход оршино. 

Зохион байгуулагч:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан технологийн сан

Үзэсгэлэнд оролцогч орнууд:

БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ, Монгол Улс, зочин улс орнууд

Оролцогч орнуудын онцгойлон оролцох салбарууд:

Олон улсын өндөр технологи, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, барилга, хөдөө аж ахуй, анагаах ухаан, шинэ техник технологи, сансар судлалын дэвшилтэт технологи болон монгол эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэх тоног төхөөрөмж, морины аж ахуйн бүтээгдэхүүн, морин уралдааны талбайн тоног төхөөрөмж, морин спорт болон морины хэрэгслийн үйлдвэрлэл, сайн үүлдрийн үржүүлэг, гүүний саамаар хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн.

Үзэсгэлэнгийн үеэр хөрөнгө оруулалтын хэлэлцээр 5 сэдэв, хурал, форум 8 сэдвээр тус тус зохион байгуулагдана.

Бүртгэл:

ШУТСанд бүртгүүлэх хугацаа: 2017 оны 8 дугаар сарын 25

Үзмэр, бараа бүтээгдэхүүнээ байршуулах: 2017 оны 9 дүгээр сарын 25

Үзэсгэлэн болох хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдөр

Үзэсгэлэн зохион байгуулагдах газар:

Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд (нийт талбайн хэмжээ 49000м2, үүнээс 1-р давхар 25000м2, 2-р давхар 12000м2, 3-р давхар 12000м2)

Үзэсгэлэнд оролцогчдад анхаарах зүйлс:

  • Оролцох хүмүүсийн нэрс, бүтээгдэхүүний жагсаалт

  • Үзэсгэлэнгийн нэгж талбай 2х5м2

  • Самбарын зөвшөөрөх хэмжээ 1.2мх09м. 1 байгууллага 3-4 ширхэг самбар бэлтгэх.

  • Самбарын агуулгыг Хятад хэл дээр хөрвүүлсэн байна.

  • Тооны машин

  • Патент, ашигтай загварын гэрчилгээ хийх зориулалтын тавиур

 

Холбоо барих хаяг:

ШУТСангийн Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Ганцэцэг

Утас: 88112968. Э-мэйл хаяг: gantsetseg@stf.mn

ШУТСангийн Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн шинжээч Л.Батдэлгэр

Утас: 88122817. Э-мэйл хаяг: batdelger@stf.mn

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.