ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


1306

Нийтэлсэн

17.10.05

Share

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар энэ сарын 04-ний өдөр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.


Хамтран ажиллах   “Санамж бичиг”-т гарын үсэг зурах үеэр Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал, тус сангийн шинжээч Л.Батдэлгэр нарыг Их сургуулийн “Хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагналаа.  

Шинжлэх ухаан технологийн сан 2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд “Залуу судлаачдын эко семинар”-ыг Гүнжийн хоолой дахь Хууль сахиулахын их сургуулийн сургалт, дадлагын цогцолбор төвд амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус төвд 2000 ширхэг мод тарьж, ногоон төгөл байгуулсан юм.

Эх сурвалж: Хууль, сахиулахын их сургуулийн Соёл, олон нийттэй харилцах алба 2017.10.05

http://www.leu.gov.mn/content/17648.shtml?sel=17648&subsel=32731   

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.