ШУТСан инновацийн  цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа


2442

Нийтэлсэн

17.10.10

Share

Энэ сарын 11-нд “Бүх нийтээр мод тарих өдөр”. Энэ уламжлалт ажлыг дэмжиж манай байгууллага намрын билэгт сайн 17-ны өдөр Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнд хэрэгжүүлж буй “Хөх далан хальсны сортын цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх” инновацийн төслийг амжилттай нутагшуулахад гар бие оролцлоо.

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамт 1 га цэцэрлэгт хүрээлэнд Далан хясаа жимсний 1000 суулгацыг шилжүүлэн суулгаж, талбайн усалгаа хийв. 

Өнгөрсөн жил 700 ширхэг суулгац суулгасан ба Монголын хөрсөнд амжилттай ургаж үр жимсээ өгчээ. Энэ жил тариалалтаа нэмэгдүүлж монголчуудын сайн мэдэх чонон жимсний таримал шинэ сорт бүхий эмийн ургамлын мод 1000 -аар ийнхүү нэмэгдлээ.

Уг инновацийн төслийн үр дүнд Орос, Канад Улсын хүйтэнд тэсвэртэй 10-аад сортын  хөх далан хальсны сортуудыг нутагшуулж улмаар  нутгийн иргэдэд 10 000 модны цэвэр суулгацыг үржүүлгэнд өгөх юм.

 Төслийн ахлагч Дарханы УГТХ-ийн доктор Т.Атарсайхан суулгацыг зөв тариалах талаар талбай дээр зөвлөмж өгсөн ба ШУТСангийн хамт олон нэг өдрийг мод тарьж хамтдаа өнгөрүүлэнгээ инновацийн төслийн хэрэгжилттэй танилцав.

 

 

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.