Хүрээлэнгүүдийн нягтлан бодогч нарт  зориулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав


860

Нийтэлсэн

17.10.11

Share

Өнөөдөр буюу 2017 оны 10 сарын 11 өдөр тус сангийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсээс санаачлан 11 хүрээлэнгийн шууд захирагч буюу нягтлан бодогч нарын дунд мэргэшсэн дотоод аудитын тухай, санхүүгийн хагас жилийн тайлан, сарын мэдээ, төсөв, төсвийн тодотгол, өр авлага, нэгтгэл, онлайн худалдааны талаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Монголын дотоод аудиторуудын институтийн захирал Л.Отгонбаяр “Мэргэшсэн дотоод аудит”, Санхүү, төлөвлөлтийн хэлтэс /СТХ/-ийн дарга Б.Отгонжаргал “Санхүүгийн хагас жилийн тайлан, сарын мэдээ, төсөв, төсвийн тодотгол, өр авлага, нэгтгэл” СТХ-ийн мэргэжилтэн Г.Оюун “Хүрээлэнгүүдтэй тооцоо нийлэх” Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга Д.Одончимэг, мэргэжилтэн Т.Батбаяр нар “Онлайн худалдаа” зэрэг сэдвээр илтгэл тавив. 

 

 

 

 


Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт 11 хүрээлэнгийн нягтлан бодогчид хамрагдаж, илтгэлүүдтэй холбогдуулан асуулт, хариулт, ярилцлагыг өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөв.
 

 

                                                                             ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.