Монголын хосгүй үнэт өвийг аялал жуулчлалтай хослуулсан томоохон бүтээн байгуулалтыг манай эрдэмтэд хүлээлгэн өглөө


1619

Нийтэлсэн

17.10.27

Share

Монголын хосгүй үнэт өвийг аялал жуулчлалтай хослуулсан томоохон бүтээн байгуулалтыг манай Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэд хүлээлгэн өглөө. 

Өмнөговийн Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төслийн ажлын эхний ээлжийн танилцуулах арга хэмжээнд уригдсан ШУТСангийнхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, бүтээн байгуулалттай танилцсан юм.

 

 

Монголын түүх, археологи судлаач эрдэмтдийн оролцоотой 2017 оны орон нутгийн онцлох бүтээн байгуулалтын төслийн захиалгыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас захиалсан ба хөрөнгө оруулалтыг “Оюу толгой” ХХК санхүүжүүлжээ. Төслийн I шат амжилттай дуусч дотоод, гадаадын жуулчид Монголын түүх соёл, үлэг гүрвэлийн оршин байсан ул мөрийг газар дээр нь үзэж, сонирхох  мини үзмэрийн сантай боллоо.

 

Үлэг гүрвэлийн чулуужсан олдвор Монгол орноос элбэг олддог боловч түүний чулуун дээр тамгалагдан үлдсэн мөр 1990-ээд оны дунд үе хүртэл зөвхөн ганцхан газраас тэмдэглэгдсэн байдаг.

Шар цав хэмээх үлэг гүрвэлийн мөрний хэв, дардас бүхий энэхүү олдворт газрыг 1995 оны 7 сарын 31-ны өдөр Монгол улсын ШУА-ийн Палеонтологийн төв одоогийн Палеонтологи геологийн хүрээлэн, Японы талаас М.Ватабэ, Ю.Мацумото, Ш.Сүзүки нар анх нээсэн юм. 1996 онд тус хамтарсан экспедиц  хээрийн судалгааг энэ газарт эрчимтэй явуулж 2800 гаруй үлэг гүрвэлийн мөрний дардас, байгалийн хэвийг илрүүлж, улмаар 2001, 2010 онд нарийвчилсан судалгааг дахин хийснээр махан идэшт болон өвсөн идэшт 4-5 өөр төрлийн үлэг гүрвэлийн 6-69 см урттай 18000 гаруй мөрийг шинээр тогтоосон байна. Судалгааны явцад Шар цавын мөрнөөс 1500 орчмыг нь зурагжуулан, нарийвчилсан судалгааг хийж, олон улсын хурал цуглаанд танилцуулах, хэлэлцүүлэх, нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх замаар дэлхийд баталгаажуулаад байна.

 

Энэхүү Шар цав хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төслийн I үе шатны танилцуулах арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 22 ны өдөр зохион байгуулагдаж, нээлтийн ажиллагаанд

  • Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х. Сугар
  • Өмнөговь аймгийн сумдын ИТХ-ын дарга нар
  • ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор  Х.Цогтбаатар
  • БСШУСЯ-ны соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Даваацэрэн
  • БОАЖЯ-ны аялал жуулчлалын газрын мэргэжилтэн н.Гэрэлсайхан
  • ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулганы ЭНБДарга Н.Нарантуяа
  • ШУТСангийн мэдээллийн сан маркетингийн хэлтсийн дарга Д.Одончимэг
  • Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг дарга Г.Буянхүү
  • Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба
  • “Оюу Толгой” ХХК-ийн Орон нутгийн харилцааны ерөнхий менежер Ш.Байгалмаа
  • Санхүү эрхэлсэн захирал Пол Муллинс
  • Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс
  • Орон нутгийн харилцааны менежер О.Цэрэннадмид
  • Орон нутгийн харилцааны ажилтан О. Батзориг
  • Хэвлэл мэдээллийн ажилтан Б. Батбилэг
  • Зөвшөөрөл хариуцсан зохицуулагч Н.Ариунаа болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.