“Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна


1932

Нийтэлсэн

17.11.21

Share

Монгол Улсын шинжлэх  ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн доктор, залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэндээ “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе. 
Энэ долоо хоногт шинжлэх ухааны салбарын ажилтан, ажиллагсдын тэмдэглэлт өдөр тохиож байна. Жил бүрийн баярын гол арга хэмжээ ЭКСПО үзэсгэлэн байдаг. 
Энэ жилийн  “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галерейн 3 давхарт 11 сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба иргэд Та бүхэн хүрэлцэн ирж монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнийг сонирхохын ялдамд шинэ дэвшилтэт технологийн үр дүнгээс гарсан бүтээгдэхүүний дээжээс худалдан авч, зохиогч эрдэмтэдтэй нүүр тулан уулзах боломжтой юм. 
Бид салбарынхаа баярыг “Шинэ санаа-Шилдэг бүтээл” уриан дор тэмдэглэж байна. Үзэсгэлэнгийн хаалтын өдрийн торгон агшин шилдэг бүтээл тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг зургаан бүтээгдэхүүн хүртэж байсан бол энэ жилийн “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэнд олон шилдэг бүтээл нэр дэвшиж өрсөлдөнө хэмээн найдаж байна. 


Тус үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, корпорациас  гадна 11  их, дээд сургууль, лаборатори, гарааны 19 компани, хувийн хэвшлийн 14 компани, төрийн бус байгууллага, гадаадтай хамтарсан  төслийн 21 удирдагч, мэдээллийн технологийн 5 компани нийт 97 байгууллага доод тал нь 5-10 гаруй нэрийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцох юм. 
Энэ удаа эрдэмтдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнгээс гадна нэг цэгийн үйлчилгээ гарна. Иргэд эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэгүй хамрагдахаас төдийгүй нийслэл, дүүргийн Татварын газар, Нийгмийн даатгалын хэлтсээс байцаагчид ирж гарааны компани эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөөгөө өгнө. Түүнчлэн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч хараагүй болон сул хараатай иргэдийн  мэргэжлийн “Барреста”-гийн кофе  бэлтгэх ур чадварыг газар дээр нь харж , халуун кофег амтлах анхны үйлчлүүлэгчид нь Та бүхэн байхыг хүсч байна.
Улсын хэмжээнд 1600 гаруй эрдэм шинжилгээний ажилтнууд ажилладаг бөгөөд салбарынхаа баярын хурал дээр өөрсдийн уран бүтээлээрээ хүндэтгэлийн концерт дэглэн тоглож байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой  болох юм. 
Мөн  “Мэдээлэл” сэтгүүлийн 14 дэх дугаар хэвлэгдэн салбарын ажилтнуудын гар  дээр очих ба инновацийн 200 орчим бүтээгдэхүүний танилцуулгатай катологи анх удаа хэвлэгдэж байна. 
Салбарынхаа уламжлалт баярыг жил бүр ШУТСан зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд ШУТС-гаас олон бүтээлч ажлыг эхлүүлсэн билээ. Тэдний нэг нь төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл бүхий оюуны өмчийг  зах зээлийн эргэлтэнд оруулах үүднээс эрдэмтэд, гарааны компаниудтай  “Инновацийн бүтээгдэхүүнийг онлайн худалдаагаар борлуулах гэрээ” байгуулж Scientific e-shop–оор бараа бүтээгдэхүүнийг борлуулж байна. 

Ингэснээр  Инновацийн тухай хуульд тусгагдсан инноваци, инновацийн үйл ажиллагаа, түүний удирдлага, хуваарилалт, дэд бүтэц, санхүүжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны ажил буюу оюуны өмчийн шинэ бүтээлийн лиценз ашиглалтыг үйл ажиллагаагаар дэмжиж, оюуны өмчийн соёл нутагших боломжийг хангалаа.
Мөн оюуны өмчийн эдийн засгийн хөгжлийн хамгийн том хөдөлгөгч хүч гэж олон улс томъёолж байгаа өнөө үед ШУТСангаас эдийн бус баялагаа цаг мөч бүрээр үнэлэх бодлого барьж байгаа эхний ээлжинд оюуны өмчийн менежментийг нутагшуулах зорилттой ажиллаж байна. Өнөөдөр биет бус хөрөнгийн 2 үнэлгээг 118 сая-235 сая төгрөгөөр үнэлүүлж чадлаа. Одоогоор дахин 4 үнэлгээг мэргэшсэн Ажлын хэсгээр үнэлүүлээд дуусах шатандаа явж байна. 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.