Японы Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


518

Нийтэлсэн

17.12.14

Share

Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадын улс, орны ижил төстэй Шинжлэх ухааны сантай холбоо тогтоох, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ажлын хүрээнд ШУТСан нь Японы Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагтай харилцаа холбоо тогтоож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Хоёр орны шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын хамтарсан сургалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, мэдлэг, туршлага солилцох зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.