Монгол тайваний хамтарсан төсөл үр дүнгээ хэлэлцлээ.


853

Нийтэлсэн

17.09.21

Share

“Өгийнуур, Тэрхийн Цагаан нуур болон  Хөвсгөл нуурын усны чанар, экологийн төлөв байдалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөг Тайваний усан сангуудтай харьцуулан судлах” нэртэй Т. Улаанбаатар удирдагчтай төслийн хэлэлцүүлэг ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай болж өндөрлөв. 


 
Энэхүү хэлэлцүүлэгт Монгол талын удирдагч Т.Улаанбаатар болон Тайвань талын удирдагч Проф. Шиан нар төслийн 3 дахь жилийн явцыг танилцуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л. Эрдэнэбулган тэргүүтэй баг энэхүү нууруудын бохирдож буй тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэв. Проф. Шиан: “Тайваньд хуучин усыг үнэгүй хэрэглэх эрхтэй байсан үед хэт ихээр хэрэглэж, усанд хайр найргүй хандаж байсан тул хүмүүсийн амьдралд хэт их нөлөөлөхгүйгээр бага хэмжээний төлбөр төлүүлэх бодлого баримталж ирсэн” Тайваний туршлагаас хуваалцав.

Сүүлийн үед аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаануудаас гаралтай бохирдол Өгий нуур болон Тэрхийн цагаан нуурт хамгийн ихээр нөлөөлж байна.  Иймд яаралтай зохицуулах арга хэмжээ авах шаардлагатай тул төслийн үр дүнд гарсан олон чухал, бодит, ШУ-ы үндэслэлтэй мэдээлэл нь БОАЖЯ-наас тухайн газар дээр цаашдын бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм байна. Мөн төслийн удирдагч Т. Улаанбаатар энэхүү дэлхийн нийтийн байгаль экологийн тулгамдсан асуудлыг судлах төслийг Тайваний ШУТЯамтай хамтран сонгон шалгаруулж, санхүүжүүлсэн ШУТСанд талархаж байгаагаа илэрхийлэв.   

 

 

 

 


 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.