ШИНЭ ОНЫ АЖИЛ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН ЗАХИРЛУУДТАЙ ХИЙСЭН АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТААР ЭХЭЛЛЭЭ


685

Нийтэлсэн

18.01.10

Share

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал өнөөдөр буюу 2018 оны 1 сарын 10 өдөр эрдэм шинжилгээний  21 хүрээлэнгүүдийн захирлуудтай уулзалт, ярилцлага хийлээ. 
Уулзалтаар ШУТСангаас сүүлийн 3 жилд санхүүжүүлсэн судалгаа боловсруулалтын ажил, түүний гүйцэтгэл, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй судалгаа боловсруулалтын ажлын өр, 2017 онд хийж хэрэгжүүлсэн Эрдэмтний бүтээл-Төрийн худалдан авалт, Оюуны өмчийн бүтээл, Олон улсын хамтын ажиллагаа, түншлэл, Онлайн худалдаа, Able системийн нэвтрүүлэлт болон Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудыг танилцуулав. 
Мөн энэ үеэр хүрээлэнгүүдийн 2018 оны эрдэм шинжилгээний зардлын задаргааг танилцуулж, шинэ ондоо ШУТСан, хүрээлэнгүүд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон ажил хэрэгч уулзалт болов.  
Уулзалтын төгсгөлд ШУТСан, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу “Хавдаргүй эрдэм шинжилгээний ажилтан” аяны хүрээнд хавдрын урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах эрхийн бичгийг хүрээлэн тус бүрд хүлээлгэн өгөв.

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.