МОНГОЛ ЭРДЭМТДИЙГ ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА


1090

Нийтэлсэн

18.01.18

Share

Шинжлэх ухаан технологийн сан Монгол инновацийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах зорилгоор эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хүрээлэнгийн дэргэдэх гарааны компанийнхан оролцсон "Science product Pitch event" арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

ШУТСан 2018 онд төр-эрдэмтэн-хувийн хэвшлийн гурвалсан менежментийг барих үүднээс энэ удаа эрдэмтэн судлаачид Монгол эко бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах нөөц боломж, түүхий эд олборлолт, импортын бүтээгдэхүүнийг халах шинэ технологи, дотоодын зах зээлээ хамгаалах эдийн засгийн шударга өрсөлдөөн, хөрөнгө оруулалт татах, технологи дамжуулах зэрэг олон асуудлыг хөндөж гарах гарцаа хамтдаа хэлэлцэв.

Манай эрдэмтэд зах зээл, арилжааны сэтэхүйгээс холуур менежмент муу, борлуулалт бага, үйлдвэрлэл жигд бус зөвхөн загварын бүтээгдэхүүний тоо ширхэгээс хэтрэхгүй байгаа зэрэг сул тал олон байдаг.

Шинжлэх ухааны инновацийг бизнес ухаантай хослуулснаар зах зээлээ тэлнэ гэдгийг манай эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрч өөрсдийн хийж чадахгүй байгаа маркетинг, борлуулалтаа бизнесийнхэнтэй холбохыг хүсч байв.

Түүнчлэн ШУТСангийн гадаад зах зээл рүү чиглэсэн маркетинг, борлуулалт идэвхижүүлэлтийн сувгийг бизнест хамгийн чухал, хамгийн эрэлттэй менежмент гэдэгтэй санал нийлж, дэлхийд танигдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Тиймээс эрдэмтдийн инновацийн бүтээлүүдээс Хятадын бүс нутгийн зах зээлд санал болгох бэлэн бүтээгдэхүүн, технологийн нөөц боломжийг мэдлэг баялаг бүтээгч эрдэмтэн, судлаачдын бүтээгдэхүүнтэй танилцах, саналыг сонсох үүднээс "Science product Pitch event"-ийг нээлттэй зохион байгуулсан юм. Санал болгосон эрдэмтдийн маань "НОУ ХАУ" хятадын талд хүлээн зөвшөөрөгдвөл Монгол инновацийг урд хөршид нутагшуулах гарц нээлттэй болох юм.

Анхны гараагаа амжилттай эхлэхийн тулд ШУТСангийн санхүүжилттэй инновацийн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийн хурд, өндөр хүчин чадал, онцлог технологитой 30 байгууллага 50 гаруй бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг танилцуулсан ба 100 хувь "натур" эко бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд гаргах сайн маркетинг, эерэг PR-ыг хамтран хийх л үлдлээ.

 

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.