“Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи”


1637

Нийтэлсэн

18.01.22

Share

“Арьс трейд” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” инновацийн төслийн хүрээнд бий болсон хром хүнд метал давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулах шинэ эко технологи.

Дэвшилтэт технологи: Үйлдвэрийн технологийн явцад гарч буй хром, хүнд метал, давс, хүхрийн хүчил агуулсан хаягдал усыг зогсоож, саарал усыг гаргах, хүний эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах цоо шинэ технологи нэвтрүүлж үйлдвэрлэлтийг 100 хувь амьдралд нэвтрүүлсэн.

 

“REACH” стандартын / хром, хүнд метал, давс, хүчил агуулаагүй/ химийн материал ашиглан боловсруулалт хийгдсэн хонины нэхий

Шинэлэг байдал, давуу тал, ач холбогдол

  • Технологийн хаягдал ус болон арьсанд хром, хүнд метал, давс, хүчил агуулаагүй
  • Хүний биед сөрөг нөлөөгүй
  • Эко бүтээгдэхүүн
  • Ахуйн нөхцөлд угааж хэрэглэнэ
  • Экспортын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах гарц бий болно

Баталгаажилт

Монгол улс ашигтай загварын № 2342 тоот гэрчилгээ

 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.