БАЙГУУЛЛАГА БОЛОН ХҮРЭЭЛЭНГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ҮЕ ШАТТАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


965

Нийтэлсэн

18.02.07

Share

Шинжлэх ухаан технологийн сангийн захиалгаар Глобал стратегийн удирдлагын институтээс байгууллага болон хүрээлэнгийн албан хаагчдыг ажлын байранд чадавхжуулах сургалтыг 1 сарын 29-нөөс 2 сарын 06-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг Менежментийн зөвлөх, манлайллын коүч Ц.Оюунжаргал 5 өдрийн 10 цагийн хөтөлбөртэй хөтлөн явуулав.Үүнд:

  • Багийн удирдлага,
  • EQ - Эмоцийн чадавх,
  • Байгууллагын соёл,
  • Сэдэлжүүлэлт буюу ажиллагсдыг хэрхэн идэвхжүүлэх вэ?
  • Ажилдаа эерэгээр хандах нь харилцааны ур чадвар зэрэг сэдвийн хүрээг хамарсан юм.

​​​​​​​​​​​​​​Сургалтад хамрагдсан ажилтнууд сургалтаас “Байгууллага дээрээ ажилчдаа хэрхэн сэдэлжүүлэх, ажиллагсдын мотиваци хангалттай түвшинд биш байвал яах вэ, эмоцийн чадавхийн давуу тал, EG-хэрхэн сайжруулах вэ, багийн үр дүнтэй менежмент буюу өндөр гүйцэтгэлтэй багийг хөгжүүлэх нь, багаар ажиллахын давуу тал, байгууллагын соёлыг бий болгох ба түүнийг авч явах, ажилчид байгууллагын соёлд хэрхэн суралцах вэ, харилцааны ур чадвар” зэрэг олж авсан онол, практикийн ач холбогдолтой мэдлэгээ өөрсдийн ажлын байранд хэрэгжүүлж ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.