ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


817

Нийтэлсэн

18.02.23

Share

Өнөөдөр буюу 2018 оны 2 сарын 23-ны өдөр ШУТСангийн захирал Д.Энхжаргал, Монцемент билдинг материалс ХХКомпаний Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Э.Болормаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны  зорилго нь талууд шинжлэх ухаан, технологийн салбарт төр болон хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, улмаар мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх гол хөшүүрэг болсон эрдэм шинжилгээ судалгааны ажлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улс орныхоо дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, талуудын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр боловсруулахад чиглэгдэж байна.

 

Мөн хамтын ажиллагааны хүрээнд практик ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, туршилтын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг турших, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана. 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН
 

Холбоо барих: Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр

Утас : (976-11)-32-76-34, +976-70002542
www.stf.mn

©2017. Улаанбаатар хот. Шинжлэх ухаан технологийн сан.